Сошл Либерал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Лхагвасүрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.09.12/ хянан хэлэлцээд бүртгэхээс татгалзсан байна.
Учир нь хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
Одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байгаа бөгөөд хамгийн сүүлд Зүй ёс, ШИНЭ намуудыг бүртгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )