ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ- аас санаачлан “Эх дэлхийгээ хайрлая, модоо хамгаалья” гэсэн уриатай “3R” хөдөлгөөнийг яаман дээрээ өрнүүлж эхэллээ. Тус хөдөлгөөнийг “Байгууллагынхаа цаасны хэрэглээг бууруулах, хэмнэх, гамнах, цаасыг ар өвөргүй бүрэн ашиглах, нэгэнт гарсан цаасны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж, сав баглаа боодол болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, тус санал санаачилгын өргөжүүлэн уриалж, байгууллага аж ахуй нэгжүүдийг хамруулах, сэдэлжүүлэх, нөгөөтэйгүүр олон нийтийн дэмжлэг тусламжтайгаар хаягдал цаасыг дахин боловсруулах системийг сайжруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготойгоор “3R” хөдөлгөөнийг өрнүүлж байна.
10 сая ширхэг цаас үйлдвэрлэхийн тулд 2’500 мод, 56’000 галлон тос, 595’000 киловатт цахилгаан зарцуулагддаг. Бид оффистоо цаасныхаа хоёр талыг бүрэн ашигласнаар цаасны хэрэглээ, тог цахилгаан, төсөв зэргийг бага гэлтгүй хэмнэж чадах юм. Мөн өөрсдийн ашиглаж дууссан, хэрэггүй болсон цааснуудаа бид нэгтгэж цаас дахин боловсруулах үйлдвэрт өгснөөр байгаль дэлхийгээ хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
“3R” хөдөлгөөнд Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, хаягдал цаас ангилан ялгах “Төвшин сайхан төв”, хаягдал цаас дахин боловсруулж өндөгний хайрцаг үйлдвэрлэдэг “Түмэн шувуут” ХХК хамтран ажиллаж байна.
Энэхүү хөдөлгөөнийг үр дүнтэй болгох үүднээс яамны бүх мэргэжилтнүүд болон захиргааны үйлчлэгч нарт “Дахивар нөөцийн ангилан ялгалт” сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Мөн ХХААХҮЯ-ны газар, хэлтэст хайрцаг байршуулан хаягдал цаасыг нэгтгэж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм.
Манай улс 2018 оны байдлаар ОХУ, Финлянд улсаас 678,275.0 кг 457.7 мянган ам.долларын цаас, 1,956.27 мян.ш 394.8 мянган ам.долларын дэвтэр импортолсон байна. Мөн нийслэлийн хогийн цэгүүдэд өдөрт 3000 тонн хог хаягдаж байгаагийн 70 хувь нь цаас байна. Төрийн байгууллагуудын хамгийн ихээр худалдан авдаг бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг А4-ийн цагаан цаас тэргүүлж байна. 2017 оны байдлаар нийт худалдан авалтын 24.43% буюу 111,930,450.00 төгрөгийг А4-ийн бичгийн цаас худалдан авахад зарцуулжээ. Бид цаасыг хэрэглэхийнхээ хэрээр хаягдлыг нь ашиглаж үйлдвэрлэл эрхэлж цаасны хэрэглээг багасгаж хаягдлыг ашиглах боломж дүүрэн байна.
Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж,197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319