ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан баяр баясгалантай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Хонь

Энэ өдөр хонины эрчүүд болгоомжтой бай. Эрүүл мэнд муудаж, бэртэх магадлалтай. Түрэмгий байдал, хурдан жолоодох, ганцаараа алхах, үндэслэлгүй уурлах зэргээс зайлсхий. Төлөвлөгөө биелэхгүй байж магадгүй тул юу ч битгий төлөвлөөрэй. Юу ч хүлээлгүйгээр сэтгэл ханамжтай байхыг хичээ. Эмэгтэйчүүд хувийн амьдралд хүндрэлтэй тулгарч магадгүй. Хайртай хүмүүсийн шүүмжлэлд сэтгэл эмзэглэхгүй байхыг хичээ.

Үхэр

Үйлдлийнхээ хариуцлагыг үүр. Өөрийгөө хянах чадвар зайлшгүй шаардлагатай. Шуугиантай найр болон өндрөөс зайлсхий. Өвчин тусахаас ч сэргийл. Төсөвөө хянаж байгаарай. Урьд өмнө таамаглаагүй зардал гарч болзошгүй тул хэмнэлттэй байхыг зөвлөж байна. Зүүдэндээ хашгирах нь урам хугарахын шинж тэмдэг юм.

Ихэр

Өнөөдөр өөртөө итгэх итгэл өснө. Гэхдээ өнгөцхөн дүгнэлт нь танд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Өөрийгөө хянах чадвар, алсын хараатай гэдгээ харуул. Дуу чимээтэй газраас зайлсхий. Өнөөдөр та бусдын нөлөөнд автахгүй. Харанхуйгаас болгоомжил.

Мэлхий

Энэ өдөр нь уулзалт, холбоо харилцаанд таатай. Ойр дотнын хүмүүстээ талархах боломж байна. Тэднээс та зүрх сэтгэл, ажил мэргэжлийн хувьд чухал зөвлөгөө авах болно. Тэдэнд өртэй байж болохгүй.

Арслан

Өнөөдөр хуучин төлөвлөгөөнүүд, харилцаа холбоо нь таны ажлаас хойш татна. Төлөвлөгөө биелэхгүй байж магадгүй тул ихийг бүү хүлээ. Хүмүүсийн шүүмжлэлд сэтгэл эмзэглэхгүй байхыг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээс зайлсхий.

Охин

Эрсдэлээс зайлсхий. Өнөөдөр хавчлага, ууртай хүмүүсийн нөлөө, дээрэнгүй үзэл зэрэгтэй тулгарч магадгүй. Тэдний үйлдлийн хариуцлага хэзээ нэгэн өдөр ирнэ. Үл тэвчих байдлаа нууж, өөрийгөө хянах чадвараа бүү алд.

Жинлүүр

Маргаантай өдөр. Хувийн асуудалд амжилтад хүрэх магадлалтай ч материаллаг асуудлууд таныг орхихгүй. Магадгүй та нөхцөл байдлыг буруугаар ойлгож, өөрийн хийсэн үйлдлийн баталгааг олохыг хичээхгүй. Эргэн тойрондоо илүү анхааралтай хандах хэрэгтэй. Биед хор хөнөөл учруулж болох аливаа зүйлээс, ялангуяа архи, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.

Хилэнц

Өнөөдөр танай гэр бүлийн хүрээлэлд таатай зүйл тохионо. Шүүмжлэлтэй, сэжигтэй үзэл бодол нь таныг сэтгэл татам болгож магадгүй. Гэхдээ та өөрийгөө хянахгүй бол ганцаардмал байдалд орно. Сул талаа болон бусдын алдааг уучилж сур. Учир нь та бас төгс нэгэн биш юм.

Нум

Өнгөцхөн дүгнэлтүүд, харилцааны зарим нэг эмзэг байдал нь таны нэр хүндийг бусдын нүдэнд унагаж болзошгүй юм. Дуу чимээтэй, олон хүнтэй газруудаас зайлсхий. Зүүдэндээ аалз харах нь салалт, эсвэл өвчнийг зөгнөнө.

Матар

Эгзэгтэй өдөр. Өнөөдөр зөвхөн идэвхтэй үйл ажиллагаанд оролц. Эрсдэл үүрэх шаардлагагүй. Ердийн асуудлыг шийдвэрлэх нь дээр. Сөрөг үр дагаварт хүргэх чухал шийдвэрийг бүү гарга. Үзэл бодлоо хамгаал.

Хумх

Энэ өдөр нь баяр баясгалан, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Ая тухтай газар байж, хүүхэдтэй харьц. Алдагдсан зүйлээ олоход маш тохиромжтой өдөр. Өнөөдөр төрсөн хүүхэд өндөр насална гэж зурхайн ухаанд бий. Хүсэл мөрөөдлөө нууцал.

Загас

Энэ өдөр найрамдах, өршөөл үзүүлэхэд таатай. Олон загас бусдад туслах бөгөөд өөрсдөө зээл, ивээн тэтгэх, хамаатан садны дэмжлэг авах болно. Хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд дэвшил гарна. Магадгүй санхүүгийн байдалд бага зэрэг эерэг өөрчлөлт орно. Өнөөдөр олон гэр бүлд орлого орох төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top