Гадаадын иргэн, харьяатын газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулсан “Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагч нарын сургалт, зөвлөгөөн” нь албан хаагчид тухайн бүс орон нутгийн ажлын онцлогтой биечлэн танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа харилцан солилцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Орон нутагт албан хаагчдын нэгдсэн цугларалтыг зохион байгуулснаар тухайн нутаг орон болон хилийн боомтын онцлогтой танилцахаас гадна ажлын туршлага солилцсон чухал ач холбогдолтой болж байна. Мөн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор албан хаагчид хүний наймааны талаар Монгол болон гадаад дахь нөхцөл байдлын талаарх мэдлэг мэдээллээ цаг ямагт дээшлүүлж байх шаардлага урган гарч байна. Ялангуяа хилийн боомтод албан үүргээ гүйцэтгэж буй албан хаагчид ажлын байрны хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн, хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй хүнийг танидаг, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийг урьдчилан сэргийлж чаддаг байх ур чадвартай байх ёстой. Бид энэ талаар анхаарал хандуулж ажилласнаар хүний наймааг бууруулах, таслан зогсооход хувь нэмрээ оруулж чадна” хэмээн онцолж байв.
Сургалт, зөвлөгөөний үеэр албан хаагчид олон улсын шилжих хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл авч, “Ажлын байранд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүн худалдаалах эрсдлээс хамгаалах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа.
“Ажлын байранд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүн худалдаалах эрсдлээс хамгаалах нь” сэдэвт сургалтыг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг, “Экпак Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхтуяа нар зааж, дээрх сэдвээр албан хаагчидтай санал солилцсон юм. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаанд дэлхий нийтийн хэмжээнд жилд 12.3 сая хүн албадан хөдөлмөрийн хохирогч, 2.4 сая хүн хүний наймааны хохирогч болдог талаар дурджээ.
“Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагч нарын сургалт, зөвлөгөөн” нь хоёр дахь удаагаа орон нутагт болж буй бөгөөд энэ удаа Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газар зохион байгуулсан юм. Тус бүс нь Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэж, БНХАУ-тай хиллэдэг, хоёр талын байнгын ажиллагаатай Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод мөн төрийн үйлчилгээг үзүүлж байна.
Өмнөд бүс дэх газрын төв байрладаг Өмнөговь аймаг нь улсын хэмжээнд хамгийн том буюу 165.0 мянган кв.км нутаг дэвсгэртэй, ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс гадна “Тавантолгой”, “Оюутолгой”, “Нарийнсухайт” зэрэг стратегийн ач холбогдолтой гурван томоохон орд газартай, Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг нутаг юм.
Тухайн бүс орон нутгийн ажил амьдрал, БНХАУ-тай хаяа залгадаг хилийн боомтуудын онцлогтой танилцаж, албан хаагчид туршлага солилцсон “Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагч нарын сургалт, зөвлөгөөн” өмнийн говьд амжилттай болж өндөрлөлөө.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Хувцас яг китай байна жаахан сүр жавхлан алгадаа арай өөр өнгөөр хийхгүй дээ
Хувцас яг китай байна жаахан сүр жавхлан алгадаа арай өөр өнгөөр хийхгүй дээ