Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр" 2013 оноос Өмнөговь аймагт үр дүнтэй хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн 15 сумын 240 орчим мал маллах хүсэлтэй иргэн уг хөтөлбөрт хамрагдаж малжсан байна.
Тус хөтөлбөрт 15-39 насныхан хамрагддаг байсан бол энэ жил нас, зээл эргэн төлөлтийн хугацаанд өөрчлөлт оржээ. Тухайлбал 15-45 насны иргэд хамрагдаж байгаа ба гурван жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх аж. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нэмэгдсэн байна. Ямар ч хүүгүй зээл олгодог нь мал маллах хүсэлтэй иргэдийг малжуулахад үр дүн өгдөг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )