ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон анхаарлын төвд байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Хонь

Өнөөдөр та анхаарлын төвд байна. Материаллаг байдал тогтвортой болно. Илүү хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй бол. Алсын мөрөөдөл биелж магадгүй. Худалдааны харилцаа холбоог хөгжүүлэхэд таатай өдөр. Хамтрагчдаа итгэ. Тэдний тусламжтайгаар л санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Хайртай хүнтэйгээ болгоомжтой харилцаарай.

Үхэр

Таатай өдөр. Ажил хэргээ бүтээхэд багахан цаг, хүч зарцуулна. Хамтарч хөдөлмөрлөхөд таатай. Амлалт өг. Зорьсондоо хүрэхийн тулд илүү идэвх, зүтгэл гарга. Бүх зүйл амжилттай болбол материаллаг байдал сайжирна.

Ихэр

Шинэ хүмүүстэй танилцахад таатай өдөр. Шинэ хоббитой ч бол. Уран бүтээлийн их амжилт гаргах нь таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэднэ. Эргэн тойрныхон болон дотнын хүмүүсээсээ тусламж хүлээлгүйгээр өөрөө хий.

Мэлхий

Өнөөдөр таатай өдөр байх болно. Нөхцөл байдлыг шударгаар үнэлж дүгнэ. Таны төлөвлөгөө том байх тусмаа сайн. Найдвартай хамтрагч нартай болно. Бүх зүйл амжилттай болсны дараа тэдний тусыг умартахаас сэргийл.

Арслан

Амжилтад хүрнэ. Уран бүтээлч арслангууд зорилгодоо үнэнч байгаарай. Хамтрагч нарынхаа тусламжтайгаар бодсоноо хэрэгжүүлж чадна. Ямар ч санаачилга амжилт авчирна. Хайр дурлалын харилцаанд тун таатай өдөр. Сэтгэл хөдлөл өндөр байх тусмаа сайн.

Охин

Зорилгодоо хүрэхийн тулд хүчээ зөв хуваарил. Илүү идэвхтэй, найдвартай байна. Өнөөдөр та авьяасаа бүрэн гаргана. Уран бүтээлийн онгод орно. Ойр дотнын хүмүүстэйгээ бүрэн ойлголцоно.

Жинлүүр

Идэвхтэй өдөр. Том худалдан авалт, гэрээ байгуулах зэргийг хийнэ. Орлого олох шинэ эх үүсвэр хайна. Эргэлзээтэй саналаас татгалз. Бүх эрч хүчээ ажилдаа зориул. Таныг амжилт хүлээж байна.

Хилэнц

Залхуурах, илүү амбиц гаргах, эргэн тойрныхноо шүүмжлэх зэргээс татгалз. Шударга байдлын мэдрэмж нь таныг тайван болгоно. Гэрийнхээ тоос шороог цэвэрлэх адил сэтгэлийнхээ хир буртгийг арчиж хая. Харгислалыг үл тэвчинэ.

Нум

Шинэ хүмүүстэй танилцах, нөхөр болон эхнэртэйгээ ярилцахад таатай өдөр. Хувийн амьдралд гарах өөрчлөлт нь танд ашигтай. Магадгүй та хэтэрхий залхуу, хэнэггүй байж мэдэх юм.

Матар

Хамтын үйл ажиллагаанд таатай өдөр. Дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаанд бүрэн ойлголцол ирнэ. Ганц бие хүмүүст шинэ шохоорхол гарч ирэх бололтой. Гэхдээ энэ нь богино хугацааных байх магадлалтай.

Хумх

Өмнөх өдрийн сөрөг хандлага үргэлжлэх магадлалтай. Гэхдээ та өөдрөгөөр сэтгэ. Өнөөдөр та өөртөө итгэлтэй, зоримог болно. Алсыг хараарай. Шуугиан ихтэй газраас болон бусдын нөлөөнд хэт автахаас сэргийл. Харанхуйгаас болгоомжлох нь дээр.

Загас

Уулзалт, харилцаа холбоонд таатай өдөр. Ажлын талбарт хамтрагч нартайгаа ойлголцож, санхүүгийн асуудлаа шийдэж чадна. Өөрийгөө бүү хуур. Найз нөхөд, хамаатан садны тусламж хэрэгтэй болвол шууд хэл. Ёс суртахуунтай байх нь таныг олон зүйлд хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top