Намрын сүүлчийн аялал жуулчлалын эвент болох “Адуу, айрагны баяр-2019” арга хэмжээг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай “Бага газрын чулуу” байгалийн дурсгалт газарт есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд боллоо.
Эвент арга хэмжээний үеэр хуруу наадаан, дэмбээ, хэн сайн айраг уух вэ тэмцээнүүд, бөхийн барилдаан, дааганы уралдаан зэрэг тэмцээн, уралдаанууд болсон юм. Мөн жуулчдад зориулсан морь бугуйлдах, уурга шүүрэх, сур харвах, монгол гэрт зочлуулан, идээ ундаагаар дайлах үзүүлбэрүүдийг үзүүллээ. Тус айрагны баярыг Америк, Япон, Солонгос, Индонез, Ямайк зэрэг гадаад, дотоодын нийт 200 орчим жуулчин үзэж сонирхсон байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
шал дэмий юманд хөрөнгө гаргаж байх юм энэний оронд нэг хоёр айл ядуурлаас гаргах хэрэгтэй байнааа шүүүү