ДУНДГОВЬ: Мал угаалгын ваннуудыг ашиглалтад орууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын гуравдугаар багийн нутаг "Мөргүй", зургаадугаар багийн нутаг "Гэр чулуун" хэмээх газруудад мал угаалгын ванныг шинээр барилаа. Уг ажлыг  "Тааны амт" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 5-ны өдөр Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс хүлээн авсан юм.

Тус ванн нь 9 метр урттай 1 метр 30 см-ын өндөртэй бөгөөд нэг удаад 400-500 тонн толгой мал угаах боломжтой. Сумын хэмжээнд 2015, 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гурван ванн барьсан бөгөөд энэхүү хоёр ванн шинээр баригдсанаараа мал угаалгын ажил оройтохгүй, малчдад хүндрэл төвөггүйгээр малаа бүрэн угаалгад хамруулах боломжтой болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top