Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан мянган ахмадын чуулга уулзалтыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Тарагт сумын нутагт байрлах "Өгөөмөр" сувилалд зохион байгууллаа.
Чуулганд Өвөрхангай аймгийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 11 мянга гаруй ахмад настныг төлөөлж мянган ахмад настан оролцсон юм. Чуулганаар ахмад настнууд руу чиглэсэн төр засаг, аймаг, орон нутгийн бодлого, үйл ажиллагаа түүний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, тэдний санал бодлыг сонссон бөгөөд чуулганд оролцсон мянган ахмадаас нийт өвөрхангайчууддаа хандаж уриалга гаргалаа.
Ахмад настны нийгмийн хамгаалал, төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, ахмадын туулсан амьдрал, хөдөлмөрлөсөн арвин баялаг туршлагыг залуу хойч үед түгээн дэлгэрүүлэх, тэдний мэдлэг чадавхийг залуучуудад өвлүүлэн үлдээх зорилгоор ахмадыг уулзуулж, харилцан туршлага, мэдлэг солилцуулах, нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэхэд чуулганы зорилго оршиж байгаа юм. Чуулга уулзалтын үеэр ахмадууд өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, урлаг, спортын тэмцээн уралдаанд хүч сорьж, амьдралын арвин туршлагаасаа харилцан солилцов.
Мянган ахмадын чуулга уулзалтыг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран зохион байгуулав.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
ёонгууль ойртсоны дохио доо. чинзориг ганболд хоёр ахмадууд биднийг хэзээ тоож байлаа даа. түй чёрт нус гэж
chinzorigiin nairaa ehelj bn