ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхнийг өөрчлөлт хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Хонь

Өнөөдөр бүх чухал асуудлыг хойш тавь. Хүнд хөдөлмөр бүү хий. Бусдын санаачилгаар байж болохгүй. Гэхдээ хувиа хичээсэн байдал нь хамт ажиллагсад, эсвэл түншүүдтэйгээ харилцаа холбоог улам хүндрүүлнэ. Ажлын алдаа нь урам хугарахад хүргэх магадлалтай. Юу болж байгааг бодитойгоор үнэлэх шаардлага гарч магадгүй юм.

Үхэр

Спорт, харилцаанд сайн өдөр. Санхүүгийн байдалд өөрчлөлт гарна гэдэгт итгэ. Хамтарсан төслийн үйл ажиллагаа танд ашиг авчрах болно. Авьяас чадвараа харуулах боломж гарна. Зүүдэндээ аянга харах нь замаа буруу сонгосны дохио юм.

Ихэр

Энэ ордны эрэгтэйчүүдийн хувьд амаргүй өдөр. Анхаарал хандуулаагүй асуудлууд нь ажлын хамт олон, эсвэл хайртай хүнтэйгээ харьцах харилцааг улам хүндрүүлж болзошгүй юм. Магадгүй уулзалтуудаа хойшлуулах байх. Зорилгодоо хүрэхийн тулд бусад хүмүүстэй нэгд.

Мэлхий

Том өөрчлөлтүүд таныг хүлээж байна. Амжилтаа удаан хугацаанд хадгална. Авьяас чадвараа харуулах боломж байна. Гэхдээ бүх төлөвлөгөө шууд хэрэгжиж эхлэхэд амаргүй. Хувийн амьдралдаа тогтвортой байдлыг мэдэрнэ.

Арслан

Өнөөдөр та анхаарлын төвд байх болно. Хамгийн хүчирхэг, амбицтай байна. Хувийн харилцаагаа хөгжүүлэх таатай цаг үе. Мөн өнөөдөр бизнесийн саналууд хүлээж байна. Нөлөө бүхий ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар санхүүгийн амжилтад хүрнэ. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад таатай.

Охин

Өнөөдөр бүх чухал асуудлыг хойш тавь. Бодитой үнэлэлт хий. Хувийн амьдралдаа зарим өөрчлөлтийг хийхэд хялбар байх болно. Өнөөдөр амжилтад хүрэх түлхүүр бол шударга байдал ба хүлээцтэй зан юм.

Жинлүүр

Өнөөдөр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ өнгөцхөн дүгнэлт нь танд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Өөрийгөө хянах чадвар, алсын хараатай бай. Бусдын нөлөөнд автаж болохгүй. Харанхуйгаас болгоомжил.

Хилэнц

Энэ өдөр олон талаар сайхан байна. Бүтээлч уулзалт, хайртай хүмүүстэйгээ харилцах зэрэгт таатай. Төлөвлөсөн үйл ажиллагаа нь мэдрэмжийг тань тэнцвэржүүлэхэд хувь нэмэр оруулна. Хэрэв бүх зүйл хэвийн явбал жилийн эцэс гэхэд материаллаг байдал сайжирна.

Нум

Өнөөдөр бизнес уулзалтууд бүтэлгүйтнэ. Аливаа асуудал хамгийн их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж байж шийдэгдэх бололтой. Хамтарсан төсөлд оролцох нь танд ашиг авчирна. Төлөвлөгөөндөө шинэ хүмүүсийг татах хэрэгтэй.

Матар

Өнөөдөр бүх зүйлийг дуусгах, дүн шинжилгээ хийх, хайртай хүнтэйгээ харилцахад таатай өдөр. Таны үйл ажиллагаа түншүүдийг татаж магадгүй. Зорилгодоо хүрэхийн тулд бусад хүмүүстэй нэгдээрэй. Бизнесийн шинэ сонирхолтой харилцаа нь хайр дурлал болж өсөж магадгүй юм.

Хумх

Идэвхгүй өдөр. Шинэ юм хийх хэрэггүй. Өдөр тутмын, одоогийн ажилд оролц. Энэ өдөр өвдсөн хумхууд өвчнөө даван туулахад туслах зүйлийг олно. Таны хүсэл зоригоос болон дэмжлэгээс их зүйл хамаарна.

Загас

Ажил хэргийг дахин зохион байгуулахад таатай байна. Хэрвээ та дарга бол ажилтнуудтайгаа харилцаа холбоогоо бүү сүйтгэ. Хурцадмал байдал удаан хугацаанд үргэлжилж болно. Хүссэн зүйлээ авахын тулд уруу таталтад орохгүй байгаарай. Тэнцвэрээ алдахгүй байхыг хичээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top