ДУНДГОВЬ: Тэмээн сүргийн баяр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Дундговь аймагт 2016-2020 онд дэвшүүлсэн "Монгол улсын тогтвортой хөгжил-2030" бодлогын баримт бичгийн зорилтын хүрээнд "Их говийн тэмээ-2019" тэмээн сүргийн баярыг байгалийн үзэсгэлэнт газар болох Өлзийт сумын нутаг Цагаан суваргад зохион байгууллаа. Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Биеийн тамир, спортын газар, "Говийн шуранхай" аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Тэмээн сүргийн баярын үеэр тэмээчдийн дунд бүдүүн тэмээний уралдаан, торомны уралдаан, ганган хос шалгаруулах тэмцээн, буйл бурантаг томох зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Бүдүүн тэмээний уралдаанд нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын А.Цогтбаярын хар тэмээ, хоёрдугаар байрт мөн сумын Д.Алдарсайханы улаан тэмээ, гуравдугаар байрт мөн сумын С.Эрдэнэначингийн ногоон тэмээ орсон бол торомны уралдаанд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Д.Алдарсайханы шар тором түрүүлж, хоёрдугаар байрт Цогт-Овоо сумын Б.Буянжаргалын шар, гуравдугаар байрт мөн сумын С.Эрдэнэначингийн ногоон тором тус тус шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top