"Дүнжингарав" худалдааны төв түрээсээ 120-130 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн талаар түрээслэгчид нь мэдээлэл хийв. Тэд Улаанбаатар хотын захиргааны гадна цуглаж, мэдэгдэл хийхийн сацуу нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүлсэн юм.
Өмнө нь тус төвийн түрээсийн төлбөр 495.000 төгрөг орчим байсан бол хоёр хоногийн өмнө 1.200.000 төгрөг болж нэмэгджээ. Харин түрээслэгчид үүнийг эсэргүүцэн Үйлдвэрчний эвлэл байгуулсан байна.
Түрээслэгчдийн Хотын даргад хүргүүлж буй хүсэлтийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хүлээж авсан ба хууль ёсны дагуу эргэн хариу өгнө гэлээ.
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС
ТҮРЭЭСЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ
Б.ЖАГАР: ИРГЭД БАРЬЦААНД ОРЧИХООД БАЙНА
"Дүнжингарав" төвд худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Жагар "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-ий зохицуулагч Жагар миний нэр дээр хүсэлт ирсэн байгаа. "Дүнжингарав" худалдааны төвийн захиргаанаас бидний эрх ашгийг хохироож, 110-130 хүртэлх хувиар түрээс нэмэгдүүлэхээр мэдэгдсэн учир хуулийн салбарт ажиллаж байсан хүний хувьд амьдрах гэж ядаж яваа, ар гэрээ тэжээх гэж зүдэрч яваа хүмүүсийн амин зуулгыг үгүй хийх гэж байгаад харамсан, тэдэнтэй нэгдэн тэмцэж байна. Эдгээр хүмүүс өчнөөн өдөр ажилгүй байгаад, сүүлдээ барьцаанд орж байна. Банкны өр, өдрийн зээл нь нэхэгдэж байна. Бид Үйлдвэрчний эвлэл байгуулсан. Эцсээ хүртэл тэмцэнэ. Монгол хүн бүрийн эрх ашгийг хамгаалж ажиллахад бид бэлэн байна. "Дүнжингарав"-ын цаад удирдлагууд нь бодохдоо иргэд түрээсээ өгч чадахгүй бол түрээслэхээ болино, түүний дараа газраа гаднынханд зарна гэсэн санаатай байгаа юм шиг байна лээ" гэв.
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТҮРЭЭСЛЭГЧ: ГАЗРЫН ТӨЛБӨР ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДСЭН ГЭСЭН
Нэрээ хэлэхийг хүсээгүй түрээслэгч эмэгтэй "Мэдэгдэх хуудас дээр газрын төлбөр 4-5 дахин нэмэгдсэн гэсэн байсан. Ус, цахилгааны төлбөр нэмэгдсэн учир түрээс нэмэгдэж байна гэсэн хариу өгсөн. Энэ үнэ буухгүй гэсэн зүйл яриад байгаа. Ерөнхийдөө мянга гаруй павильон бий. Манайх их дэлгүүр биш. Худалдааны төв шүү дээ. "Нарантуул"-ын түрээс гэтэл манайхаас хамаагүй хямд байдаг. Би 2015 оны нэгдүгээр сараас хойш энд талбай түрээсэлж байна. Намайг 995.000 төгрөг төлж чадахгүй бол гар гэж байгаа. "Дүнжингарав" анх нээгдээд хүнгүй шахам байсан үеэс бид өдий хүртэл өөрсдөдөө ажлын байраа бий болгож, өөрсдийгөө цалинжуулаад, өөр өөрийнхөөрөө амьдралаа авч явах гээд тэмцэж байгаа хүмүүс. Хүнгүй байх үеэс нь хүнтэй болох хүртэл нь бид түрээсийн үйлчилгээг авч ирсэн. Энэ босгосон ажлын байраа алдмааргүй байна. Үүний төлөө л тэмцэж байна" гэв.
Мөн өөр нэг түрээслэгч "Түрээсийн төлбөр нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Түрээсийн төлбөр нэмэгдвэл бид авахаас өөр арга байхгүй. Хүмүүсийн ажлын байр үгүй болно, ард нь байгаа хүмүүсийн асуудал ч мөн хөндөгдөнө. Эдгээрийг яаралтай зохицуулж, Түрээсийн тухай хууль гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол өглөө босоод л үнээ нэмдэг асуудал байж болохгүй. Бусад худалдааны төвүүдээс хамгийн өндөр төлбөртэй нь манайх. Одоо түүнээс өндөр төлбөртэй болно гэсэн үг шүү дээ. Эхний гурван жилийн хугацаанд бид үйлчлүүлэгчгүй шахам байсан. Энэ хугацаанд бид эрсдэлээ өөрсдөө үүрсэн. Одоо л гайгүй болж эхэллээ гэж байтал түрээсийн төлбөрөө нэмэхээр ярьж байна. Шаталсан хэлбэрээр ярьж зохицоод бидний орлого ийм байна, ийм хэмжээгээр төлбөрөө нэмэгдүүлбэл болох уу гээд харилцан ярилцаж болно шүү дээ. Гэтэл ердөө хоёр хоногийн өмнө "Мэдэгдэх хуудас" ирүүлж, зөвшөөрөхгүй бол есдүгээр сарын 25-ны дотор чөлөөлж өг гэсэн. Бид үүнтэй санал нийлэхгүй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319
Dunjingiin ezded hun chanariin bulchirjai ogt baidaggui ym. ilee