“Дүнжингарав” худалдааны төв түрээсийн төлбөр 500 мянган төгрөг байсан бол саяхнаас 1-1.2 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр тус төвийн түрээслэгчид хоёр хоногийн өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулж эхлээд байгаа.
Өчигдөр /2019.09.20/ Нийслэлийн төр захиргааны байрны өмнө жагсаж, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2019.09.20/ Төрийн ордны гадна жагсаж байна. “Дүнжингарав” худалдааны төвийн зүгээс түрээсээ ийнхүү нэмэгдүүлж, түрээслэгчдэд гэрээгээ шинэчлэх шаардлага тавиад буй. Нэмэгдсэн түрээсийг төлөхгүй бол энэ сарын 25-ны дотор лангууг суллахыг сануулсан аж. Харин энэ шаардлагыг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ийнхүү жагсаал зохион байгуулж буй ажээ.
Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмснээ “Дүнжингарав” худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгын үүднээс хэмээн удирдлага нь тайлбарлажээ. Мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн гэсэн байна. Түрээслэгчид “Дүнжингарав” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг гарч ирж, тайлбар өгөхийг шаардаж байгаа аж. Түрээслэгчидтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл нэгдээд буй юм.
Б.ЖАГАР: ДАРАНГУЙЛАГЧ Б.НАРАНХҮҮД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Жагар “Дүнжингарав” худалдааны төвийн эзэд түрээслэгчдийнхээ эрх ашгийг зөрчиж байна. Энэ бол монгол хүн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж буй нэг жишээ юм. Түрээслэгчид өр, зээлд баригдчихсан, амьдралынхаа төлөө явж байгаа хүмүүс байна. Гэтэл түрээсийг нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Гэвч Засгийн газрын тэргүүн, нөгөө шударга зүйл ярьдаг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар хаана байна. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө гэж сайд, дарга болчхоод одоо төрийн хамгаалалтад цагдаагаар хамгаалуулчхаад гарч ирэхгүй байна. Төрийн ордныг бүрэн хамгаалалтад авсан. Бидний төлөөллийг хүлээн авч уулзахыг Засгийн газраас шаардаж байна. Ард түмнээсээ айдаг төрийн удирдлага байна. Сонгууль дөхөөд ирэхээр ард түмэнд хайртай болчихдог. Олон хүн ажлын байргүй болчхоод байхад Ерөнхий сайд хаана байна. Шударга ёсны сэлэм чинь хаана байна вэ. Дарангуйлагч Б.Наранхүүд хариуцлага тооцъё. Б.Наранхүү энэ хүмүүсийн ажлын байрыг бий болгоогүй. Энэ хүмүүс өөрсдөө хүйтэн, нойтонд даарч, хөрж байж ажлын байртай болсон. Тийм учраас түрээслэгчдийн ажлын байрыг авч үлдэх ёстой. Газрын наймаачин энэ хүн түрээсийг нь нэмчхээд “Та нар ажиллах эсэхээ өөрөө мэд. Түрээсийн төлбөрөө төлөхгүй бол гудамд гар” гэж хэлж байна” гэлээ.
Түрээслэгчдийн төлөөлөл “Бид “Дүнжингарав” худалдааны төвийг хоосон, газрын маргаантай байхад түрээс төлж, орсон. Ашиг орлогогүй гурван жил эрсдэлээ үүрч, өнөөдрийн “Дүнжингарав” төвийг бий болгосон. Гэтэл өнөөдөр түрээсийн төлбөрөө огцом нэмж, түрээслэгчдээ хүнд байдалд оруулж байгааг хэллээ. Худалдаачид түрээсийн төлбөрийг нэмэхгүйгээр 495 000 төгрөгт үлдээх шаардлагыг тавьж байна. Тус төв түрээслэгч бүртэйгээ "Лангуу түрээслүүлэх гэрээ" байгуулсан байдаг. Энэхүү гэрээнд хэрэв түрээсээ нэмэх бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл тэгж урьдчилан мэдэгдээгүй” гэдэг тайлбарыг өглөө.
Түрээслэгчид жагсаал зохион байгуулж буйтай холбоотойгоор Төрийн ордны хаалгуудыг хааж, цагдаагийн ажилтнууд хамгаалалтад аваад байна.
Сэтгэгдэл ( 8 )
Malaa turiin ordond languu haij ochoogui.
ГАЗРЫН НАЙМААЧИН 60 ТЭРБУМЫН ХАМСААТНААС ТОР ГАЗРАА САЛГАЖ АВААЧЭЭ. УДАХГУЙ ДУНЖИНГАРАВ БАС 400 ГА ГАЗАР НЬ ХЯТАДУУДЫН МЭДЭЛД ОЧИХ ГЭЖ БНА.
muu khulgaich eriinkhee saind bayajaagui bolokhoor archaagui novh gedgee kharuulj b.gaa uym... ter zakh ruu ni neg ch mongol khun bitgii och...
tolboroo tolj chadahgvi bol hodoo ruugaa zailaachee orkuudaa toriin ordond tvreesleh talbai bhgvi ee
Hurlsuhee uls gazaraa butsaagaad avaachee Naranhuu gej ad chulmiin chunaltai pyzduk bn
Tureeslehee l bolichooch dee ymar alba bishdee turd ene asuudal ymarchbhamaaralgui ym bishuu ter naranhuuteigee l uchiraa olooch dee
дандаа хятадууд л байдаг биз дээ өөр дэлгүүрийн лангуу түрээслэхгүй юу даа төрийн ордонд юун лангуу байх вэ дээ
DUNJINGARAWYN TUREESEND TUR YAMAR KHAMAA BAYNAA . UWCHTEY KHUMUUS MONGOLOOR MINI DUURLEE