Эмэгтэй хүн уйтгартай харагддаг НАЙМАН ШАЛТГААН

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Сайн охин”-ы стиль бүсгүйчүүдэд заримдаа тохирдог ч заримдаа уйтгартай харагдуулах үе бий. Эмэгтэй хүн уйтгартай харагддаг найман шалтгааныг нэрлэе. Та өөрийгөө шалгаад үзээрэй.

Дунд сургуулиасаа хойш стилээ солиогүй

Өдөр бүр дунд сургуулийн үеийнх шиг хувцаслаад явахад тохиромжтой ч үргэлж “сайн охин” байх нь уйтгартай харагдах нэг шалтгаан болно.

Аксессуар зүүхээс татгалздаг

Аксессуарыг хэтрүүлвэл онцгүй харагдана уу гэхээс 1-3 бол асуудал биш.

Хоёроос илүү өнгө хольдоггүй

Хоёроос илүү өнгө холих хэрэггүй гэсэн дүрмийг зөрч. Туршилт хий, өнгөнүүдийг холь.

Үргэлж бүх товчоо товчлох

Цамцныхаа бүх товчийг товчлох хэрэггүй. Ингэх нь заримдаа тохиромжтой ч заримдаа маш уйтгартай харагдуулдаг.

Цүнх, гутал хоёр нь үргэлж нэг өнгийн

Гутал, цүнх хоёр ижил өнгөтэй байх нь маш уйтгартай.

“Сонгодог” стильтэй байх

Янз бүрийн стилийг зоригтой холь. Үргэлж “сонгодог” байх хэрэггүй.

Үргэлж өндөр өсгийт байх хэрэггүй

“Пүүзийг спорт зааланд, өндөр өсгийтийг даашинзтай хамт” гэсэн дүрмийг зөрч. Уйтгартай байдлыг эвдэж, даашинзтайгаа хамт пүүз өмс.

Заавал эмэгтэйлэг байх албагүй

Эмэгтэй хүн бол эмэгтэй л байх ёстой гэсэн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүл. Өндөр өсгийтөд дургүй бол бүү өмс. Этгээд гутал, ер бусын загвартай хувцас зэргийг өмс.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top