Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Баяраа нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.09.24/ хянан хэлэлцлээ.
Улмаар хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Одоогийн байдлаар Улсын Дээд шүүхэд 35 нам бүртгэгдээд байгаа ба отгон намаар Зүй ёс нам бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )