Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэг, спортын "Дөл" наадмын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт болж шилдгүүдээ шалгаруулав. Тэмцээнд 70 гаруй сурагчид оролцож тасгийн мэндчилгээ, жагсаалын үзүүлэх тоглолт, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, биеийн тамирын норматив тэмцээн, химийн норматив, гранат шидэлт, галын бэлтгэлийн норматив, хөнөөлийн голомтоос шархтан татан гаргах, цэргийн байр зүй зэрэг 12 төрөлд өрсөлдлөө.
"Дөл" наадмын бүсийн аваргаар Өмнөговь аймгийн "Ёлууд" тасаг түрүүлсэн бол хоёрдугаар байрт Дундгов аймгийн баг, гуравдугаар байрт Дорноговь аймгийн багууд шалгарсан байна. Өмнөговь аймгийн "Ёлууд тасаг" өмнө нь 2017 оны тэмцээнд мөн түрүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )