ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан буулт хийхийг хичээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Хонь

Тааламжтай өдөр. Бизнес, урлагийн салбарт амжилттай ажиллана. Энэ өдөр шинэ уулзалтууд, гэнэтийн танилуудаар дүүрэн болж өнгөрнө. Урьдчилан тооцоолоогүй зардлууд гарахыг анхааруулж байна. Сэтгэл хөдлөлөөсөө болж үл ойлголцохоос зайлсхий.

Үхэр

Энэ өдөр та шинэ газар очиж, сонирхолтой ажилд оролцох бололтой. Урт хугацааны төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт орох магадлалтай. Хамтрагч нарыгаа солиход бэлэн бай. Удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй. Үдээс хойш таагүй байдал арилж, бүх зүйл тэнцвэртэй болно.

Ихэр

Бүү уурлаарай. Хүч чадлаа хадгалж, эргэн тойрон дахь хүмүүстээ анхаарлаа хандуул. Таны санаа бодол сайхан байдлын үндэс болдгийг бүү март. Мөрөөдөж байсан боломжоо бүү алд. Хамт ажиллагсад эсвэл дээд албан тушаалтнуудтайгаа маргаж магадгүй юм. Буулт хийхийг хичээ.

Мэлхий

Өмнөх өдрүүдэд та өөрийгөө тэнэг зүйлээс аварсан бол одоо дүгнэлт хийнэ. Үүний үр дүнд та амьдралын сайн сайхныг мэдрэх болно. Одоо та өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст тааламжтай хандаж эхэлнэ. Орой айлд зочилж магадгүй.

Арслан

Тааламжтай өдөр. Тэнцвэртэй байж, зохицох чадвар, шударга ёсыг харуулна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой цаг. Санхүүгийн ашиг олж чадахгүй байх вий гэж бүү эмээ. Юуг ч амжилттай хэрэгжүүлж чадна. Зарим өөрчлөлт гарна. Төслөө сурталчлах ажлаа хурдасга.

Охин

Бизнес, санхүүгийн үйл ажиллагаа, урлагийн салбарт ажиллахад таатай. Амьдралын идэвх нэмэгдэнэ. Зан төлөвтөө анхаарч, сэтгэл хөдлөлөө хяна. Хэний төлөө хөдөлмөрлөж буйгаа сайн бод. Таны бүх үйл ажиллагаа үр дүн авчрахаар байна.

Жинлүүр

Шүүмжлэлтэй өдөр. Нөхцөл байдал таамаглаж байснаас тэс өөр болно. Төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхэд саад болж болзошгүй зүйлээс татгалз. Өнөөдөр түншүүдтэйгээ харьцахдаа маш болгоомжтой байгаарай. Хэт их амбицыг бүү харуул. Таны тайван, эелдэг байдал үнэлэгдэх болно.

Хилэнц

Энэ өдөр шинэ эхлэл тавигдана. Өнөөдөр эхэлсэн бүх ажил амжилттай хөгжих болно. Гэхдээ толгой эргэм амжилтад хүрлээ ч өөртөө бүү эрд. Хүсэл эрмэлзэл, бардам зан нь асуудал авчрах болно. Хүч чадлаараа бусдад бүү түрэмгийл.

Нум

Шулуун шударга байдал, идэвхтэй үйл хөдлөл нь танд түлхэц өгнө. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаандаа ихэд анхаар. Магадгүй таны материаллаг хүсэл ихэдсэнээс болж та хоёрын дунд хана босжээ. Буулт хийхийг хичээхэд бүх зүйл шийдэгдэнэ.

Матар

Түншлэл идэвхжиж байна. Сэтгэл хөдлөл нь эмх цэгцтэй байхад саад болж магадгүй. Хүсэл эрмэлзлээ хамгаална. Харилцаанд уян хатан байдал давамгайлах болно. Та ямар ч үйл ажиллагаанаас яаралтай үр дүн хүлээх хэрэггүй.

Хумх

Хууран мэхлэлттэй холбоотой зүйлээс хол бай. Урагшлахгүй байгаа мэт санагдана. Эрсдэлтэй ажил эрхэлдэг бол болгоомжтой байгаарай. Тайван байж, эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуул. Өвчнийг хүндрүүлбэл маш аюултай байж болно.

Загас

Том хэмжээний нээлт, баярын арга хэмжээ, концерт, үзэсгэлэнг зохион байгуулах, бүтээлч уулзалт хийхэд таатай өдөр. Таны эргэн тойронд сонирхолтой хүмүүс олон байх магадлалтай. Төлөвлөгөөндөө итгэл үнэмшилтэй байвал үйл ажиллагаандаа найдвартай түншүүдийг татах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top