ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан дотоод дуу хоолойгоо сонсоорой

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Хонь

Шинэ бизнес эхлэхэд тохиромжгүй өдөр. Олон хүн цугларах газраас зайлсхий. Болгоомжтой, ухаалаг байдал нь тухайн үеийн сөрөг хандлагыг даван туулахад туслах болно. Хайртай хүн, ​хамт олон тань бэрхшээлээс зайлсхийхэд тусална.

Үхэр

Сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Өвдсөн бол бүрэн эмчлүүл. Од эрхэс танд анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна. Шаардлагагүй ярианаас зайлсхийхийг хичээ. Чухал шийдвэрүүдийг хойшлуулах нь дээр. Таны амьдралд сөргөөр нөлөөлөх шинэ танилаас болгоомжил.

Ихэр

Аливаа асуудалд анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна. Доог тохуу, шаардлагагүй ярианаас зайлсхий. Чухал шийдвэр гаргахдаа бүх эрсдэлийг тооцоорой. Гаднын нөлөөнөөс болгоомжилж, шинэ танилаа амьдралдаа бүү оруул. Сэтгэл татам байдлаа ашиглан түншүүдээ татах боломжтой.

Мэлхий

Аялах, аялах төлөвлөгөө гаргах, улс орныхоо талаар мэдлэгтэй болоход тохиромжтой. Өнөөдөр таны мэдрэмж ер бусын хурц байна. Үүссэн хурцадмал байдлыг та л арилгах болно. Орой нь тайван орчинд эргэцүүлж өнгөрүүл эсвэл нийтлэл, өгүүлэмж бич.

Арслан

Биелэхгүй найдвар, хоосон хүлээлтэд бүү авт. Шинэ бизнес эхлүүлэх эсвэл өдөр тутмын ээдрээтэй асуудлыг шийдвэрлэхэд хамгийн таатай өдөр. Өөрийн алдааг ухамсарлаж, түншүүдийн буруу зөвлөгөөг бүү дагаарай. Эрүүл мэнддээ анхаар. Сэтгэлийн огцом, гэнэтийн өөрчлөлт нь толгой өвтгөх болно.

Охин

Тааламжтай өдөр. Сансрын энерги танд бодит байдлыг мэдэрч, санхүүгийн салбарт амжилтад хүрэхэд тусална. Магадгүй та нөхцөл байдалд хэт өөдрөг ханддаг байх. Болгоомжтой, тэнцвэртэй байдал шаардагдана.

Жинлүүр

Энэ өдөр мэргэн ухаан, тогтвортой байдал, шударга ёсыг баримтал. Зарим хүсэлтээс татгалзах нь хувиа хичээсэн зан биш. Гэхдээ хандив өгөх, зөвлөгөө өгөх зэрэгт оролц. Ямар нэгэн шалтгаанаар харилцаа холбоо тасарч байсан хүмүүстэй харилцаагаа сэргээх шаардлагатай болж магадгүй юм.

Хилэнц

Хайртай хүмүүсийнхээ дунд өдрийг өнгөрүүл. Найз нөхдөдөө талархах боломж байна. Тэднээс та хайр сэтгэл, ажил мэргэжлийн хувьд чухал зөвлөгөө авах болно. Спортоор хичээллэхийг зөвлөж байна. Хүүхэдтэй бол түүний хийж буй үйлдэлд анхаарал хандуулаарай.

Нум

Шаардлагагүй маргаанаас зайлсхийхийг хичээ. Чухал шийдвэр гаргах нь нөхцөл байдлыг өөрчилж магадгүй. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Магадгүй өөрийгөө олоход туслах ном, гарын авлага унших хэрэгтэй болжээ. Ажил мэргэжлийн хувьд илүү ахиж дэвших боломжийг эрэлхийл.

Матар

Од эрхэс танд гэртээ аль болох бага цагийг өнгөрөөхийг зөвлөж байна. Учир нь өнөөдөр та ирээдүйн амьдралаа холбох хүнтэй уулзаж магадгүй юм. Зарим боломжийг гараа хумхиж суугаад алдах үе бий. Ажил хэргийн талбарт өрсөлдөөнд ялна.

Хумх

Эрч хүчтэй өдөр. Ажил хэрэг бүтэж, идэвх нэмэгдэнэ. Эргэлзээгээ даван туулж, оюун санааны өөрчлөлтийг хүснэ. Гэр бүл дэх амар амгалан нь түнштэйгээ харилцан ойлголцох, тасалдсан нөхөрлөлөө сэргээх зэрэгт тусална. Дотоод дуу хоолойгоо сонсоорой.

Загас

Төөрөгдөл, хуурмаг байдал үүсэхээс сэргийл. Бүх зүйлийг гаднаас нь бүү хар. Дотоод сэтгэлийн түгшүүр, хүнд мэдрэмжийг арилгахын тулд өөрийгөө хөгжүүл. Сүүлийн үеийн сөрөг үйл явдлууд нь таны сэтгэл зүйд туссан байх магадлалтай. Дуртай зүйлээ хийх нь амгалан тайван болоход тустай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top