“Хөдөө Аж Ахуйн Салбарын Нэмүү Өртгийн Сүлжээний Мастер Төлөвлөгөөг Боловсруулах Төсөл”-ийн үндсэн баримт бичигт ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын Монголд дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра нар гарын үсэг зурлаа.
ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь тус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд тулгуур болсон чухал салбар юм.
Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн өргөжүүлж, олон тулгуурт бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тус салбарт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцөд түшиглэн, дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд энэхүү төслийн гол зорилго гэж харж байна.
Энэхүү төслийн үр дүнд Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах боломжийг бүрдүүлснээр түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг тогтворжуулж, тэдний нийгмийн баталгааг хангах, дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах суурийг тавина гэж үзэн бидний зүгээс энэхүү төсөлд өндөр ач холбогдол өгч байна” гэдгийг тэрээр онцлов.
“Хөдөө Аж Ахуйн Салбарын Нэмүү Өртгийн Сүлжээний Мастер Төлөвлөгөөг Боловсруулах Төсөл” нь 2020 оны 1-р сараас эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжих юм. ЖАЙКА нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ХАА, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, боловсруулалт, борлуулалт, экспортын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх Мастер төлөвлөгөө болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм.
Мөн төслийн хүрээнд хүнсний ногооны боловсруулалтыг нэмэгдүүлэх, сүүний нийлүүлэлтийн ложистикийг сайжруулах зэрэг хэд хэдэн загвар төслийг сонгон хэрэгжүүлэх юм. ХАА ба МАА нь Монгол улсын үйлдвэрлэлийн тэргүүлэх салбар хэдий ч бэлчээрийн даац хэтрэлт, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой бус байдал зэрэг асуудлууд тулгамдсаар байна. Мөн үйлдвэрлэлийн салбарт ч технологийн шинэчлэл, түгээлтийн сүлжээг сайжруулах шаардлагатай. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Засгийн газар Япон улсын Засгийн газарт ХАА, МАА-н нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөөг боловсруулах хүсэлт тавьсны дагуу ЖАЙКА нь 2019 оны 2-р сард төслийн нарийвчилсан судалгааг хийж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, боловсруулалт, борлуулалт, маркетинг зэрэг хамтарч болох салбаруудыг тодорхойлсон. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болно гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319