Хонь
Бухимдах нь стресс, өвчлөлийн шалтгаан болно. Хонины эмэгтэйчүүд шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй. Сонирхол, мэдлэгээ нэмэгдүүлж, кайф авдаг зүйлээ хийх хэрэгтэй.
Үхэр
Юм болгонд санаа зовох нь сэтгэл санааг дордуулна. Мэдрэмж буруу байж магадгүй тул зөрүүд зангаа дарж, бусдын үзэл бодлыг сонс. Харилцаагаа тодорхой болгож, ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Хардалт, атаархал зэргээс бүрэн ангижрах хэрэгтэй.
Ихэр
Өнөөдөр хол явах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Ялангуяа та жолоо барьдаг бол болгоомж илүүдэхгүй. Эргэн тойрны хүмүүсээ зөв таних, сонгох нь таны ажил амьдралд тустай. Орой дотнын найзуудтайгаа ярилцах, ил галын дэргэд суухад эрч хүч авна.
Мэлхий
Өнөөдөр хамгийн гол нь сэтгэл санааны тогтвортой байдалдаа анхаар. Дотоод ертөнцөө баяжуулж, таагүй зүйлээс ч боломж олж харах аргад суралц. Энэ долоо хоногт бүх зүйл жигд, уран бүтээл амжилттай байна.
Арслан
Эргэн тойрны сөрөг нөлөөнөөс хол байх нь нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэхэд тусална. Байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх арга хайна. Эрүүл мэнддээ анхаар. Биеийн болон оюуны хүчний их ачаалал нь стресс, ядаргааны шалтгаан болно.
Охин
Тодорхой бай. Долоо хоногийн турш өөртөө ачаалал хураахгүйн тулд анхаарал болгоомж, хариуцлагатай байгаарай. Атаархлаас болж нөхөрлөлөө бүү сүйтгэ. Зөв хүмүүстэй харилцах нь эрч хүчтэй байж, шинэ зүйл рүү тэмүүлэхэд тусална.
Жинлүүр
Алдаа гаргаж магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй харилцахдаа юм болгон дээр бүү санал зөр. Ажил үүргээ дуустал нь биелүүл. Бүх зүйл төгс байдаггүй тул юм болгонд санаа зовж, эрч хүчээ сулруулах хэрэггүй.
Хилэнц
Гаднаа бүх зүйл сайхан мэт харагдавч дотор тань шуурга болно. Өөртөө сэтгэл хангалуун бус байх нь хүмүүстэй маргахад хүргэнэ. Сайхан зүйлс рүү төвлөрч, дотоод дуу хоолойгоо сонсон, ямар ч зүйлд бэлэн бай.
Нум
Дотнын хүнтэйгээ муудалцах, төлөвлөгөө өөрчлөгдөх зэрэгт сэтгэлээр бүү уна. Тайван, өөртөө итгэлтэй байх нь гаргасан алдаагаа засахад тусалж, зорилгодоо хүрэх зам руу чиглүүлнэ.
Матар
Анхааралтай байгаарай. Хамаатан садан, дотнын найзуудтайгаа харьцахдаа болгоомжтой бай. Зарим зүйлийг мартах нь сэтгэл санааг хөнгөлдөг. Мөн эрч хүчтэй болгож, шинэ зүйлийн эхлэлийг тавих болно.
Хумх
Амаргүй өдөр. Эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуул. Үзэл бодлоо хуваалцаж, санхүүгээ дээшлүүлэх алхам хий. Хүмүүстэй харилцаагаа сайжруул. Мэдээж та өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.
Загас
Хувийн амьдралдаа анхаарал хандуул. Хайртай хүнтэйгээ юунаас болж зөрчилдөж байгаагаа ол. Хотоос гадагш явах, зугаалахад таатай өдөр. Танд тус болсон хүмүүсийг мартаж болохгүй. Хаяж гээгдүүлсэн зүйлээ олж, тасарсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Амарч, уснаас эрч хүч авах нь хүндхэн долоо хоногийг давахад тусална.
Сэтгэгдэл ( 0 )