ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн ашиг олно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Хонь

Таны санхүүгийн байдал бага зэрэг доройтох магадлалтай. Үнэ цэнтэй зүйлээ алдахаас болгоомжил. Хуучин өрөө төлөх бололтой. Бусадтай харилцахдаа болгоомжтой байж, танихгүй хүмүүстэй зөрчилдөхөөс сэргийл. Гэрт ажил их байх тул ойр дотнын хүнтэйгээ ойлголцох шаардлагатай болно. Найрсаг байх нь амжилтад хүрэх үндэс.

Үхэр

Санхүүгийн хувьд таатай өдөр. Гэнэтийн ашиг олох боломжтой. Хувийн асуудал үүсэж болзошгүй тул ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө, тусламжийг ав. Бардам зангаа ялж, шаардлагатай хүмүүстэй холбоо бариарай.

Ихэр

Түрэмгий, сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдал нь санхүүгийн алдагдал эсвэл түншүүдийн итгэлийг алдахад хүргэнэ. Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс олон зүйлийг ойлгуулах бололтой. Гудамжаар явахдаа болгоомжтой байж, хурд бүү хэтрүүл. Цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа анхааралтай байх хэрэгтэй. Зөн совингоо дагаарай. Орой хүрээллээ тэлэхэд таатай.

Мэлхий

Өнөөдөр бизнесийн салбарт гэнэтийн бэрхшээл тулгарч магадгүй тул найз нөхдөөсөө туслалцаа ав. Барьцаалж зээл авахгүй байх зарчимтай ч гэсэн тэдэнтэй холбоо бариарай. Бүх юманд санаа чилээх хэрэггүй. Бэрхшээл нь түр зуурынх юм.

Арслан

Завгүй өдөр. Түншүүдтэйгээ илүү нягт танилцаж, шаардлагатай бол тэдэнтэй харилцах харилцаагаа өөрчлөхийг зөвлөж байна. Тооцооллын алдаа эсвэл буруу мэдээллээс болж гэнэтийн зардал гарч магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд асуудал үүсвэл удирдлагаасаа зөвлөгөө ав.

Охин

Өнөөдөр бизнесийн санал ирнэ. Гэхдээ та шууд хүлээж авах хэрэггүй. Гэрийнхээ асуудалд анхаарч, ойр дотнын хүний халамжийг мэдэрнэ. Түүний зөвлөгөө таныг бардамналаа ялж, нөхөрсөг байхад чиглүүлнэ. Аливаа бэрхшээлийг даван туулахад ухаан хэрэгтэй.

Жинлүүр

Өнгөрсөн зүйлийг дахин дүгнэж, үнэт зүйлээ хамгаалах өдөр. Таны эргэн тойрон дахь хүмүүст анхаарал хандуул. Материаллаг сайн сайхан байдлыг эрэлхийлж, мөрөөдөж байсан боломжоо ашиглана. Маргааны үеэр тайван байгаарай. Уур амьсгалыг өөрчлөхийг хичээхэд бүх зүйл шийдэгдэнэ.

Хилэнц

Эрч хүч нэмэгдэнэ. Өглөө өөдрөг сэтгэлийг мэдрэх болно. Гэхдээ сүүлийн үеийн алдаагаа дүгнэ. Мөн нууц зүйлийг ил гарга. Юу болж байгааг хараад идэвхгүй сууж болохгүй. Энэ нь таныг эмзэг болгоно. Өөртэйгөө зохицон ажилла.

Нум

Бэрхшээл нь танд маш том хичээл болдог. Эрүүл мэнддээ анхаараарай. Гудамжаар явахдаа болгоомжтой бай. Магадгүй та хэтэрхий өөнтөгч байж мэднэ. Аливааг байгаагаар нь хүлээж авах нь танд болон нийгэмд тустай.

Матар

Хүсэл эрмэлзлээ дагах нь зөв ч шуналаасаа салж, биеэ тоосон зангаа багасгах хэрэгтэй. Матрын эмэгтэйчүүд хамтрагчтайгаа маргалдахад хүрч мэднэ. Харин эрчүүд хамтрагчдаа илүү итгэлтэй болно. Харилцаанаас болж хямрахгүйн тулд ичимхий байдлаа засаарай.

Хумх

Аливаа асуудалд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Үл ойшоосон байдал нь шаардлагагүй маргааныг дагуулна. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Гаднын нөлөөнөөс болгоомжлоорой.

Загас

Өөрийгөө хуурах хэрэггүй. Бодит байдлын талаар хэтэрхий буруу ойлголттой байж магадгүй. Хана босгохын оронд бодит байдалтай нүүр тулаарай. Санхүүгийн салбарт алдаатай тооцоо гаргах магадлалтай. Урьдынхаасаа илүү анхааралтай, тэнцвэртэй байх хэрэгтэй. Энэ өдөр өвдвөл ужгирч магадгүй учир эрүүл мэнддээ анхаарал хандуул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top