Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Дорнод аймаг дахь Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төв нь 1990 оны 7 сард 12 хүний орон тоотой, 6 асруулагчтай байгуулагдаж байжээ.
Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн өмнөх барилга 1945 онд баригдсан барилгын насжилт дууссан учир мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах, үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлж зогсоосон байсан юм. Харин 2017 онд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинэ барилгын асуудлыг шийдвэрлэж “Ган-Октеадр” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус асрамжийн төв 24 ахмад настан, асруулагчид үйлчлэх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 8 ажилтан 20 асруулагчтай үйл ажиллагаагаа явуулж байна Үүнээс Дорнод аймгийн 17, Сүхбаатар аймгийн 1, Хэнтий аймгийн 2 асруулагч үйлчлүүлж байна. Барилгын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтохтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, МУГЭЗ, аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх, “Ахмадын ачлал” хөтөлбөрийн зохицуулагч Л.Түвдэнням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Ахмадын хорооны дарга Н.Төмөр болон аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хэлтсийн дарга нар, ахмадын байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
Ээ хөөрхий номтойбаяр сонгуульдаа бэлдсэн гүйж явнуу