ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн сэтгэл татам байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Хонь

Санхүүгийн үйл ажиллагаанд таатай өдөр. Амрах цаг өөртөө гаргаж, материаллаг байдлаа өнгөл. Өдрийн эхний хагаст дарга, хамтран ажиллагсадтайгаа ойлголцоно. Хоёр дахь хагаст зохион байгуулалттай, хариуцлагатай байгаарай. Шалтгаангүй маргаанаас зайлсхий.

Үхэр

Дотоод эрх чөлөөгөө өнгөлж торд. Сэтгэл хөдлөлийн уян хатан байдал нь өнөөдөр бүхий л харилцаанд тусална. Ажлын чадамж гайхалтай өндөр байна. Төлөвлөгөө, зорилгоо биелүүлэх алхам хийгээрэй. Эрч хүч өндөр байх нь ажлын талбарт амжилтад хүрэхэд нөлөөлнө.

Ихэр

Ихрийн эмэгтэйчүүдэд таатай өдөр. Та бүхний сэтгэл татам байдал нэмэгдэж, хэрэгтэй харилцаа холбоог үүсгэж чадна. Харин эрэгтэйчүүд хувийн амьдрал, ажил хэрэгтээ анхаараарай. Дотнын найз нөхдөөсөө тусламж авч болно. Ерөнхийдөө амжилттай өдөр болно.

Мэлхий

Өнөөдөр та өндөрт байгаагаа мэдэрнэ. Бүх харилцаа амжилттай байна. Таны сэтгэл татам байдал эргэн тойрныхныг байлдан дагуулна. Амжилттай байхын тулд тодорхой бай. Энэ нь танд ирээдүйд сэтгэлээ хоёрдуулахгүй байхад ч тустай.

Арслан

Олон арсланг сонирхолтой уулзалт хүлээж байна. Ялангуяа эмэгтэйчүүд эсрэг хүйсийнхний анхаарал халамжийг мэдэрнэ. Багаар ажиллах, санаа нийлдэг хүмүүстэйгээ хөөрөлдөхөд таатай. Арслангийн эрэгтэйчүүд өнөөдөр тэвчээртэй байгаарай. Эс бөгөөс дотнын хүнтэйгээ маргаж магадгүй.

Охин

Өдрийн эхний хагаст бүх харилцаа таатай байна. Ажил хэрэг амжилттай дуусна. Эргэн тойрныхон танд татагдах бололтой. Худалдан авалт хийх, зугаалахдаа болгоомжтой ханд. Өдрийн хоёр дахь хагаст өөртөө дүгнэлт хийхэд тохирно.

Жинлүүр

Дэвшил гарах өдөр. Төлөвлөгөө гаргаж, орлогын шинэ үүсвэр олох бололтой. Найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсийн санаа бодлыг сонсоход илүүдэхгүй. Өдрийн хоёр дахь хагаст ядрах магадлалтай. Амин дэм авах хоол хүнс хэрэглэ.

Хилэнц

Уран бүтээл хийх, судлахад тохиромжтой өдөр. Уулзалтууд амжилттай болж, өөрийгөө хөгжүүлэх арга зам олно. Уран бүтээлч хилэнцүүд дүгнэлт хийх, бусдын санаа бодлыг сонсоход илүүдэхгүй. Орой эрт унтаж амрах нь дараагийн өдрүүдийн эрч хүчний эх үүсвэр болно.

Нум

Худалдаа арилжаанд таатай өдөр. Хамтарсан төсөл ашиг авчирна. Болж буй үйл явдлууд танд ашигтай байж, эрсдэл гарах нөхцөлийг хаана. Гэхдээ та мөрийтэй тоглох, азаа үзэх зэргээр бодлогогүй алхам бүү хийгээрэй.

Матар

Амжилттай байхын тулд аливаа зүйлийн хэмжээ хязгаарыг мэдэж байх хэрэгтэй. Жижиг сажиг зүйлд анхаарал бүү хандуулаарай. Гэнэтийн үйлдэл нь шударга байдлыг үгүй болгож магадгүй байна. Худалдан авалт хийх, үнэтэй, чулуун эд зүйл авахад таатай өдөр.

Хумх

Шинэ санаа олж, анзаараагүй зүйлүүдийг таньж мэднэ. Найз нөхөдтэйгөө уулзахаас бүү татгалз. Нөлөө бүхий хүмүүстэй уулзалт хийх бол өнөөдөр л тохиромжтой цаг. Өдрийн хоёр дахь хагаст ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болно.

Загас

Эргэлзээ, хүнд хэцүү байдлыг даван туулна. Өөрийн байр сууриа зөв эсэхэд эргэлзэж байгаа бол дотнын хүнийхээ саналыг сонс. Зөн совин худал биш байна. Хэт их зүйл бодож өөрийгөө бүү зовоо. Таны мэдрэмж өндөр байж, төлөвлөгөө хэрэгжинэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top