ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Хонь

Гэр бүлийн харилцаа муудаж магадгүй. Түншээ хэт их үнэлэх, түрэмгийлэх зэрэг нь маргаанд хүргэж болзошгүй юм. Хайртай хүмүүстээ анхаар. Урт хугацааны эмчилгээ хийлгэх бол өнөөдөр эхлэхэд тустай.

Үхэр

Мэдээлэл олж авах, оюун санааны хувьд дахин төрөх, шийдэмгий байдлаа харуулах, эргэлзээгээ даван туулахад таатай өдөр. Нууц төлөвлөгөө, мөрөөдлөө бусдаас нууцал. Хэн нэгэн санамсаргүйгээр эсвэл санаатайгаар танд саад учруулж болзошгүй. Хайртай хүнтэйгээ баяр тэмдэглэхэд бэлэн байгаарай. Спортоор хичээллэхийг зөвлөж байна. Энэ нь таны гадаад төрх байдалд сайнаар нөлөөлнө.

Ихэр

Идэвхгүй өдөр. Дарга, хамт ажиллагсадтайгаа илүү нягт холбоо тогтооход таатай. Сэтгэлийн уян хатан, эелдэг байдал нь танд туслах болно. Эсрэг хүйстэнтэй харьцахад таатай. Байр сууриа бэхжүүлж, санаачилгатай, тэсвэр тэвчээртэй байх ёстой.

Мэлхий

Долоо хоногийн сүүлчээр болох үйл явдлууд том өөрчлөлт авчирч магадгүй юм. Гэр бүлийн аль нэгэн гишүүний үйлдлээс болж харилцаанд хүндрэлүүд гарч болзошгүй. Орой гэнэтийн зүйл болох магадлал өндөр байна.

Арслан

Аялалд таатай бус. Магадгүй гэр бүлийн харилцаанд бэрхшээл гарна. Хариу үйлдэл үзүүлэхдээ зөөлөн бай. Амьдралын чадавх бага зэрэг буурах тул архаг өвчин сэдэрч, эрсдэлд өртөх зэрэгт бэлэн байгаарай.

Охин

Байр сууриа бэхжүүлэх арга зам хайж, тэсвэр тэвчээртэй байвал амжилтад хүрнэ. Дээд түвшний хүмүүстэй харилцаа холбоогоо бүү сүйтгэ. Энэ нь шинэ ажил олох эсвэл сонирхолтой ажил хийхэд тусална. Сэтгэлийн хямралд орох хандлага ажиглагдана. Амрах боломж байгаа бол ашиглаарай. Мэдрэмж, бодлоо ойлгосноор та тактикаа өөрчилж чадна.

Жинлүүр

Ерөнхийдөө амжилттай өдөр. Янз бүрийн асуудлыг шийдэхийн тулд юуг ч мартахгүй байгаарай. Бизнесийн шинэ танилуудын хувьд таатай өдөр. Нөлөө бүхий ивээн тэтгэгч байх боломжтой. Зөн совингоо ажиглаарай.

Хилэнц

Энэ өдөр бизнесийн үйл ажиллагаа хурдасна. Магадгүй та зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй болно. Таны амьдралд тохиолдох саад бэрхшээл нь гайхалтай амжилтад хүрэх замын эхлэл юм. Мэдрэмж ер бусын огцом болно. Хурцадмал байдлыг арилгахын тулд ярилцах хэрэгтэй.

Нум

Өнөөдөр гаднын нөлөө нь амжилтад хүрэх замд саад учруулж болзошгүй юм. Зорьж буй зорилгодоо ямар ч үнээр хамаагүй хүрэх хүсэл төрнө. Хориотой арга хэрэглэх эсвэл хүчирхийлэлд автахаас сэргийл. Эрх мэдэл нь заримдаа сөрөг нөлөөтэй. Эргэн тойрныхоо хүмүүстэй зөрчилдөх хэрэггүй.

Матар

Хатуу байгаарай. Таны сэтгэл санааг тогтворгүй болгох эсвэл таныг хүрээлэн буй зарим хүмүүстэй харилцах харилцаагаа эргэн харахад хүргэх мэдээ сонсохыг үгүйсгэхгүй. Ажлын талбарт өрсөлдөөнд ялна. Нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхийг хүсэж магадгүй.

Хумх

Гэр бүлийн уур амьсгал танаас бүрэн хамаарна. Та онцгой үүрэг хүлээж, үг, үйлдлээ хянаарай. Олон хумхын хувьд энэ өдөр аз жаргал авчрах бөгөөд дараа нь дурсах зүйлтэй үлдэнэ. Ахмад настай эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаараарай.

Загас

Өнөөдөр та эрч хүчээ хэт алдаж болохгүй. Амарч, хангалттай витамин агуулсан хоол идэж, байгальд алхах нь сөрөг үйл явцыг зогсооход тусална. Таны амьдралд тохиолдсон бүх бэрхшээлийг үл харгалзан сайхан сэтгэлтэй бай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top