ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан урам зоригтой байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Хонь

Завгүй өдөр. Өглөө гэнэтийн бэрхшээлүүд тохиолдоно. Одоо байгаа харилцаагаа эргэн харахад хүргэх мэдээ сонсож магадгүй. Одод эдгээр өдрүүдэд урьдынхаас илүү тайван байхыг зөвлөж байна. Гол зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь алдаанаас зайлсхийхэд тусална.

Үхэр

Бүгдийг үл харгалзан өнөөдөр өөрийгөө бүх талаараа хамгийн дээд түвшинд мэдэрнэ. Бизнесийн санал авч, гэрээгээ амжилттай дуусгах магадлалтай. Таны сэтгэл татам байдал бусдыг байлдан дагуулах болно. Амжилтад хүрэхийн тулд аливаа зүйлийн хил хязгаарыг тодорхойлж, жижиг асуудалд бүү сатаар. Магадгүй та үрэлгэн байна. Буцаах боломжгүй зардал бүү гарга. Дэлгүүр хэсэхэд таатай бус.

Ихэр

Хатуу бай. Төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Амлалт хуурамч болж, хүч чармайлт ямар ч үр дүнд хүрэхгүй байх үе бий. Аливаа чухал шийдвэр, гэнэтийн амлалт бүү өг. Магадгүй хуучин танил шинэ мэдээ дуулгана. Хэмнэлттэй байхыг зөвлөж байна.

Мэлхий

Хэт идэвхтэй амьдралын хэв маягийг бүү хүс. Энэ нь таны сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлнө. Хүндрэл, бэрхшээлийг март, хэрэгцээ тань чадавхтай бүрэн нийцнэ. Үдээс хойш гэртээ байх, гэр бүлийн жижиг амралт зохион байгуулахад таатай.

Арслан

Өглөө урам зориг мэдэрнэ. Бэрхшээлийг даван туулахад хялбар болно. Хамаатан садантайгаа уулзах нь халуун дулаан уур амьсгалыг бий болгоно. Гэхдээ үдээс хойш аливаа бизнес, харилцаанаас зайлсхийх нь дээр. Найз нөхдөдөө тусал.

Охин

Завгүй өдөр. Амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарч болох бөгөөд энэ нь таны зүрх сэтгэлд таатай. Хамгийн бэрхшээлтэй газар бол ажил байх болно. Шударга бус, гулгамтгай хүмүүсээс болгоомжил. Аливаа юманд бүү сандар. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ авч явах байдлаа даруухан болго. Осол гэмтлээс болгоомжил.

Жинлүүр

Түрэмгий байдал бүү гарга. Сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдал нь санхүүгийн алдагдалд хүрэх эсвэл түншүүдийн итгэлийг алдахад хүргэнэ. Таны амьдралд орж ирэх шинэ хүмүүс бэрхшээлийн эх үүсвэр болж мэднэ. Гудамжаар явахдаа болгоомжтой байгаарай. Цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа бэртэхээс болгоомжлох хэрэгтэй.

Хилэнц

Мэдрэмж худал байж мэднэ. Гомдох, цочромтгой байх, түрэмгийлэх зэргээс татгалз. Аливааг эргэцүүлэх боломж гарна. Энэ нь танд тэмцэхэд тусална. Бодит байдлыг эргэн харахыг зөвлөж байна. Орой гэр бүлийнхэндээ сэтгэлээ нээ.

Нум

Өнөөдөр ямар нэгэн чухал шийдвэр, амлалтууд бүү өг. Олон зүйлийг биелүүлэх цаг болоогүй байна. Үнэнийг мэддэг байх нь таны туршлагыг баяжуулах боломжтой. Цахилгаан тоног төхөөрөмж эсвэл үнэт чулуун бүтээгдэхүүн авахаас бусад тохиолдолд худалдаа бүү хий. Алхах нь танд тустай.

Матар

Аливаа бизнесийг хүлээн зөвшөөр. Ингэх нь амжилтад хүрэх баталгаа болж өгнө. Шийдвэр, үйлдлээ тодорхой болгож, өөрийнхөө зөв гэдэгт итгэ. Мөрөөдөл удахгүй биелэх болно. Зүүдэндээ мөөг харвал эмэгтэйчүүд жирэмслэхийн дохио бол эрэгтэйчүүд өвчин эмгэгт өртөнө.

Хумх

Өнөөдөр шударга бус байдалтай тэмцэх, төвлөрөх зэрэгт сайн. Өрсөлдөгчдийнхөө заль мэхийг олж мэднэ. Тэд эрх ашгаа хамгаалахын тулд буруу үйлдэл хийнэ. Олон хумх өөртөө сэтгэл дундуур байна. Гэхдээ тогтвортой байдлын төлөө ажиллаж, амьдралаа эргэцүүлэн бодоорой.

Загас

Таны хүсэл сонирхол нөлөө бүхий хүмүүсийн дунд дэмжлэг олохгүй ч үйл ажиллагааныхаа хүрээг бүү багасга. Өмнөх өдрүүдийн үйл явдал таны итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэлд нөлөөлөх магадлалтай. Өмнө нь тусалсан хүмүүсийг бүү март. Өр төлбөрөө төлөх цаг болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top