ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Хонь

Хууралт, илүү зан зэргээс сэргийл. Сайн танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжил. Томилолтоор явах, худалдан авалт хийх, хайр сэтгэлээ илчлэхэд таатай. Шинэ харилцаандаа өмнөх алдаагаа бүү давтаарай.

Үхэр

Хүчээ зөв зарцуулах нь чухал. Худалдан авалт хийхээсээ өмнө сайн бодох нь дээр. Том худалдан авалт хийх шаардлагатай болбол дотнын хүмүүстэйгээ зөвлөлд. Цагийн аясаар та өөртөө байгаа онцгой чадварыг олж нээнэ.

Ихэр

Оддын байрлал таны сайн сайхан амьдралд нөлөөлнө. Маргаан, буруу ташаа мэдээ зэрэг нь таны биеэ авч явах байдалд нөлөөлж магадгүй. Болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө зөв залаарай. Оройг маш сайхан дурсамжтай өнгөрүүлнэ.

Мэлхий

Том худалдан авалт хийнэ. Харин шаардлагагүй жижиг зардлуудаа тана. Мөрөөдөж байсан зүйл саадгүй бүтнэ. Эрүүл мэнддээ тоомжиргүй ханддаг байдлаасаа салах хэрэгтэй. Сайтар унтаж амарч, бага стрессдэж, витаминлаг хоол хүнс хэрэглэ.

Арслан

Өнөөдөр өөрийнхөө талаар илүү ихийг таньж мэднэ. Гэрийн ажилд оролцож, шийдэмгий үйлдэл хийгээрэй. Гэр бүлийн харилцаанд багахан маргаан үргэлж байдаг. Харах өнцгөө өөрчлөхийг зөвлөж байна. Үргэлж давамгайлах гээд хэрэггүй.

Охин

Хууран мэхлэлтийг олж илрүүлнэ. Нийгмийн үүргээ биелүүлж, шударга ёсны төлөө ажиллана. Эмх цэгцтэй, итгэл даахаар хүн байснаар бусдыг өөртөө татаж чадна. Гэрээ хэлэлцээ хийх бол орой илүү дээр. Уур цухлаас сэргийлэх нь эрүүл байхын нэг үндэс юм.

Жинлүүр

Завгүй өдөр. Дарга, удирдлагатайгаа холбоо тогтоох, хамтран ажиллагсадтайгаа санал бодлоо солилцоход таатай. Санаачилга гаргах нь эсрэг хүйсийн хүнд таалагдана. Хувийн амьдралдаа амжилт гаргах эсэх нь сэтгэл санааны уян хатан байдал, мэдрэмжээс шалтгаална.

Хилэнц

Санхүүд хүндрэл үүсэж магадгүй. Найз нөхөд тань материаллаг дэмжлэг хүснэ. Гэхдээ зээл авах гэж яарах хэрэггүй. Түр зуурын бэрхшээлийг удахгүй давна. Хамгийн гол нь дотоод сэтгэлээ мэдэрч, сэтгэлзүйн таатай байдлыг бүрдүүл. Дараа долоо хоногт уран бүтээлийн завгүй үе эхлэх тул хүчээ бүү дэмий үр.

Нум

Хувийн амьдралд гарах чухал өөрчлөлтөд бэлэн бай. Шинэ танилтай болох алхам хий. Цаашдын амьдралд тань дэм болох нэгнийг сонгоорой. Сэтгэлзүйн хувьд хүчирхэг, тогтвортой байж, бусдын итгэлийг бүү алдаарай.

Матар

Томилолтоор явах хэрэгтэй болж магадгүй. Гэхдээ та үүнд яараад хэрэггүй. Худалдан авалт хийх, гэрээ үзэглэх, гэрлэлт төлөвлөх зэргийг ч түр азна. Энэ өдрийн таатай бус уур амьсгалд бүү ач холбогдол өг. Үүний оронд хамтрагчийнхаа сайн сайхан чанарт анхаарал хандуул.

Хумх

Хоёрдмол өдөр. Оюун ухаан нь өндөр хөгжсөн хумхынхан энэ өдрийн сөрөг хандлагыг зөөлрүүлнэ. Эргэн тойрны хүмүүстэйгээ ойртон дотносох нь түрэмгийлэлтэй тулгарахад хүргэж магадгүй.

Загас

Идэвхгүй өдөр. Гэхдээ гэр бүл, хүүхэд төлөвлөх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад таатай. Биеийн ерөнхий байдал сульдах магадлалтай. Хэт их идэвх гаргах хэрэггүй. Түр зуурын үр дүнг бүү хүлээ. Өдрийн хоёр дахь хагаст гэртээ багахан баяр зохиож болно. Ингэснээр та сэргэлт авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top