ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон сонирхолтой танилуудтай болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Хонь

Сонирхолтой танилуудтай болно. Бүтээлч байдлаар дотоод ертөнцөө илэрхийлэх боломжтой. Оюун санааны үнэт зүйлээ олж, юмсыг ойлгох чадвар улам бүр нэмэгдэх болно. Амрах, оюун санааны өөрчлөлт хийх нь эргэлзээг даван туулахад тусална. Энэ оныг гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ сайхан үдэх болно.

Үхэр

Хувь тавилан таныг дахиад туршина. Одод олон сайхан мэдрэмжийг амлаж байна. Хайртай хүнтэйгээ эв найртай, итгэл үнэмшилтэй болно. Хөгжилтэй байж, амьд сэрүүн байгаагаа мэдэр. Гэхдээ найз нөхөд, хамаатан садантайгаа үл ойлголцсоноос болж таагүй мэдрэмж авч магадгүй. Спортоор хичээллэвэл болгоомжтой байгаарай.

Ихэр

Эрч хүчний шинэ эх үүсвэр олно. Өдөр ирэх тусам өнгө орж, эдгэх өдөр. Материаллаг байдал сайжирч, олз олж, өрөө буцааж өгөх өдөр. Үнэ цэнтэй зүйлээ хамгаалж, бизнес саналыг хүлээж аваарай. Таны сэтгэл татам байдал бусдыг байлдан дагуулах болно. Аливаа зүйлд бүү төвөгшөө. Хувийн амьдралд гэнэтийн эргэлт гарах магадлалтай.

Мэлхий

Нөхцөл байдалд сэтгэл хангалуун байх болно. Чин сэтгэлээсээ бай. “Амьд” мэдрэмжийг мэдрэх болно. Гэхдээ та шүүмжлэл хэлэхдээ бусдыг доромжлохоос болгоомжил. Жолоо барих бол замдаа болгоомжтой байгаарай.

Арслан

Энэ өдөр харилцаа холбоогоо өргөжүүлэх, ажил хэргийн холбоо тогтоох, өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд таатай. Зарим шалтгааны улмаас холбоо тасарсан хуучин найзтайгаа харилцаагаа сэргээх боломжтой.

Охин

Хувь тавилан танд өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ. Олон хүнтэй харьцаж үз. Хайртай хүндээ итгэл үнэмшил төрүүл. Танд анхаарал тавьж буй хүмүүсийг өөртөө ойртуул. Алдаа гаргаж болно. Харин алдаанаасаа суралц. Үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хялбархан өөрчилж болно.

Жинлүүр

Итгэл найдвараар дүүрэн өдөр. Мөрөөдөл биелэх боломжтой. Гэрийн ажилдаа хайртай хүнтэйгээ хамтарвал баяр баясгаланг мэдэрнэ. Алхах, биеийн тамирын дасгал хийхэд таатай. Өнөөдөр зугаа цэнгэлд таатай.

Хилэнц

Нийгэм, улс төрийн хурцадмал байдал нь таны сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөх бололтой. Улс төрийн үйл явдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ анхаарал татна. Гэхдээ тайван байх нь өвчин үүсэхээс сэргийлнэ. Аливааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Нум

Эрч хүч нэмэгдэнэ. Төлөвшилдөө анхаар. Өнөөдөр таны сэтгэл татам байдал бусдыг татна. Хуурамч зүйлээс салж, танин мэдэхүйгээ дээшлүүл. Хувийн амьдралдаа тун анхааралтай хандаарай.

Матар

Шинэ үйл хэрэг эхлэх, төлөвлөгөө гаргах, уулзалт хийхэд таатай үе эхэлнэ. Магадгүй гэнэтийн мэдээ таныг үйл хөдлөлөө эргэн харах эсвэл ажлынхаа гол чиглэлийг өөрчлөхөд хүргэх болно.

Хумх

Шударга ёсны өдөр. Хүсэл зориг, зөн совингоо дагаарай. Амьдралын туршлагаа эргэцүүлэн бодох, ирээдүйгээ төлөвлөх, оролцоо, үзэл баримтлалын хувьд таатай өдөр. Аура сайжирч, дархлаа нэмэгдэх болно. Гаднын “довтолгоо”-ноос өөрийгөө хамгаална.

Загас

Эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Сүүлийн үеийн тааламжгүй байдал үгүй болж, бүх талаараа сайхан мэдрэмжийг мэдрэх болно. Өөртөө итгэх итгэл, сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Эмэгтэйчүүд өөрсдөдөө ихэд анхаарч байхыг зөвлөж байна. Магадгүй тэд нэр хүндтэй болох боломжтой. Удахгүй хуримлаж ч магадгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top