ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны бүх зүйл сайн байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Хонь

Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, шинэ танилуудтай болох, өдөр тутмын асуудлаа шийдвэрлэхэд таатай. Таны анхаарлыг татаж буй хүмүүсийг өөртөө тат. Хоёрдмол байр суурьтай байх хэрэггүй. Шинэ үйл хэрэг, төлөвлөгөө, уулзалт хийхэд таатай үе эхэлнэ. Таны хүчин чармайлт амжилт авчирна.

Үхэр

Гэр бүлийн хэрэглээгээ нөхөхийн тулд шаргуу ажиллах цаг болжээ. Эхлээд харахад шийдэгдэхгүй асуулт гарч ирж магадгүй. Удахгүй бүх зүйл үр дүнгээ өгөх болно. Хэт их ачааллыг мөрөн дээрээ бүү тох. Санхүүгийн болон хууль, эрх зүйн асуудлаарх уулзалтад болгоомжтой хандаарай.

Ихэр

Эрүүл мэнддээ анхаар. Магадгүй архаг өвчин сэдэрч, амьсгалын замын өвчин тусахыг үгүйсгэхгүй. Стрессээ багасга. Хайртай хүнтэйгээ жижиг хэрүүл маргаан хийх нь том дуулианд хүргэж магадгүй тул хэлэх, ярих зүйлдээ анхаар. Сэтгэлийн амар амгалан байдал хэзээд чухал.

Мэлхий

Бодит амьдрал таны дотоод ертөнцөд халдаж эхэлнэ. Энэ нь юуны түрүүнд гэр бүлийн харилцаанд нөлөөлнө. Асуудлаас болж бүү цөхөр. Найзууддаа асуудлаа ярьснаар шийдэх аргыг нь олно. Гэхдээ нууц зүйлээ өөртөө хадгал. Эрүүл мэнддээ анхаараарай.

Арслан

Энэ өдөр зөн совингоо дага. Ухаан санаагаа төвлөрүүлбэл зөв ​үйлдэл хийж эхэлнэ. Асуудлыг цаг тухайд нь, үнэн зөвөөр шийдвэл эрх мэдэлд хүрнэ. Амарч, өөрчлөлт хийх нь хувь заяанд таатай нөлөө үзүүлнэ.

Охин

Бүх зүйлд сайн өдөр. Дэлгүүр хэсэхэд тохиромжтой. Урьдчилан төлөвлөж чадвал бүх асуудал амжилттай шийдэгдэнэ. Бизнес уулзалтаа үдээс хойш товлоорой. Өглөө зөв шийдвэр гаргаж чадахгүй байх магадлалтай юм. Найз нөхдийн зөвлөгөөг мэдэр. Гэсэн хэдий ч та өөртөө бүрэн найд.

Жинлүүр

Хэт их ачаалал нь эрсдэлд хүргэнэ. Сул тал, харилцааны хуурмаг байдал, алдаатай хандлага нь арилжааны болон бүтээлч үйл ажиллагаанд нөлөөлнө. Зохисгүй үг, бүдүүлэг үйлдэл, дээрмээс сэргийл.

Хилэнц

Өөрийгөө танин мэдэхэд таатай өдөр. Хэчнээн их хүчин чармайлт гаргана, төдий чинээ ашигтай байж чадна. Үйл явдлууд нь таны имижид нөлөөлж болзошгүй юм. Гэр бүлийн амьдралд хайр, ойлголцол байхад бусад нь шийдэгдэх боломжтой. Үдээс хойш хайртай хүнтэйгээ нам гүм, тайван орчинд бай.

Нум

Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээж чадна. Өнөөдөр хайртай хүнтэйгээ өчүүхэн ч хэрүүл маргаан бүү үүсгэ. Сэтгэлийн түгшүүр, шаналлыг нуух биш ил гаргаж байж даван туулна.

Матар

Энэ өдөр тантай уулзах сонирхолтой танилууд их байна. Дотоод ертөнцөө илэрхийлэх хүсэл бий болно. Өнөөдөр таны бизнес эсвэл урт хугацааны төлөвлөгөөнд ноцтой нөлөөлөхүйц үйл явдал тохиолдож ч магадгүй юм.

Хумх

Уруу таталт, хүсэл тэмүүллийн өдөр. Болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө энгийн байлга. Энерги хэт их байх нь олон зүйлийг өөрчилж, бүтээлч үйл ажиллагаанд чиглүүлэх боломжтой. Өвдвөл нэн даруй арга хэмжээ аваарай.

Загас

Өнөөдөр байшингаа тохижуулж, их хэмжээний худалдан авалт хийж магадгүй. Бичиг баримт бүрдүүлэх, харилцаа холбоо тогтооход таатай. Энэ өдөр гэрлэвэл мөнхөд үргэлжлэх сайхан амьдрал тогтоно. Бусад хүмүүсийн зөвлөгөөг бүү сонс, тэд буруу ярина. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top