ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан романтик уулзалтад явна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Хонь

Бүх саад бэрхшээлийг хичээнгүй, тэсвэр тэвчээрээр л даван туулна. Нөхцөл байдлыг бодитойгоор хар. Худалдан авалт, эрсдэлтэй наймаанд бүү татагд. Эмэгтэйчүүд сонирхолтой уулзалтад очих юм уу хуучин харилцаагаа сэргээхийг үгүйсгэхгүй. Эрчүүдэд өр эсвэл сүүлийн өдрүүдийн шийдэгдээгүй асуудлууд тулгарах болно. Гэхдээ хайр дурлал, романтик уулзалтуудын хувьд бас л гайхалтай өдөр.

Үхэр

Санхүүгийн алдагдлаас сэрэмжил. Өрөө төлж, худалдан авалтаа багасга. Үүргээсээ эцсийн мөчид татгалзах нь таны нэр хүндэд хохирол учруулж болзошгүйг бүү мартаарай. Өнгөрсөн үйл явдалд дүн шинжилгээ хийж, бясалгалд нэг үдшийг зориул. Эрчүүд өрхийн тэргүүний үүргээ бодож, бодол санаа, үйлдлээ хянаарай.

Ихэр

Гэр болон албан ажилд хоосон маргаан гарах магадлалтай. Амлалт өгсөн бол биелүүл. Харилцан ойлголцол нь амжилт руу хөтөлнө. Заримдаа зөрчилдөөний нөхцөл байдал үүсэж байгаа боловч үзэл бодлоо баримтлахыг зөвлөж байна. Оюундаа илүү их хөрөнгө оруулалт хий.

Мэлхий

Энэ өдрийг өөртөө итгэх итгэлд зориулах ёстой. Хариуцлагаа багасга. Үүний зэрэгцээ хувийн амьдралаа илүү сайжруулах боломжийг бүү алдаарай. Сэтгэл татам байдлыг давуу тал болгон ашиглах нь ажлын амжилтад хөтөлнө. Мэдрэмж, бодол санаа, үйлдлээ цэвэр байлга.

Арслан

Худалдан авалтад таатай өдөр. Романтик уулзалт болно. Таны хувьд гайхалтай өдрүүдийн нэг. Оройг ганцаараа биш, таныг дэмждэг хүмүүстэй өнгөрүүл. Зарим шинэ танилаасаа ирээдүйд маш хэрэгтэй санаа сонсоно.

Охин

Өнөөдөр та амжилтад хүрнэ. Чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх нь саад бэрхшээлийг даван туулах зам. Худалдан авах, гэрээ байгуулах, хэлцэл хийх, гэрлэхэд таатай өдөр. Муу санаатай хүмүүс тан руу халдахааргүй гэгээлэг бол.

Жинлүүр

Чухал шийдвэр гаргах, амлалт өгөхөд таатай бус байна. Магадгүй санхүүгийн байдал муудна. Энэ нь хэмнэлттэй байх хэрэгтэйг харуулна. Ачааллыг өөрөөсөө холдуулах гэж бүү оролд. Бүх асуудлыг өөрөө шийдэхийг хичээ.  

Хилэнц

Өөрчлөлтийн өдөр. Чухал зүйлд бэлэн байгаарай. Романтик адал явдалд зоригтой оролц. Та хэзээ ч харамсахгүй. Учир нь найдвартай хүнтэй ойр байх болно. Бие бялдар, оюун санааны хувьд илүү сайн болсноо мэдрэх болно.

Нум

Сансар огторгуйн энерги өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор эргэн тойрныхоо хүмүүст сөрөг нөлөө үзүүлнэ. Хэт зөөлөн бай гээгүй ч бүх үйлдлээ хяна. Бодол санаагаа үйл хэрэг болгохыг хичээ. Найз нөхдийнхөө юу гэхээс үл хамааран энэ өдрийг гэр бүлдээ зориулж, уншихыг хобби болго.

Матар

Өнөөдөр бүх бэрхшээлийг зөн совингоороо давна. Үйл явдлыг зөв үнэлбэл амжилтад хүрнэ. Хайр дурлал, романтик уулзалтад таатай өдөр. Сэтгэл хөдлөл нь удаан хугацааны туршид түншийн харилцаанд ирээдүйтэй өөрчлөлт хийхэд хүргэнэ.

Хумх

Бодол санаа ариусаж, эрч хүчний эх үүсвэртэй болно. Бэлгэдэл гэдэг нь бас л утга учиртай зүйл. Бодол санаагаа төвлөрүүлж, үйлдэл, хүсэл эрмэлзэлдээ дүн шинжилгээ хий. Сүмд очихыг зөвлөж байна. Энэ нь танд аз авчрах бололтой.

Загас

Муу зүйлээс урьдчилан сэргийл. Удахгүй та хүчтэй өрсөлдөгчидтэй болно. Хуурмаг хүмүүсээс хол байхыг хичээ. Шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй болно. Хоосон яриа, маргааныг дэмжих хэрэггүй. Өвдөхөөс зайлсхийхийн тулд оюун ухаан, бие махбодоо бэхжүүлэх тал дээр анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top