Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорилоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын цог жавхлант Эзэн хаан Нарүхито-г Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөөдөр /2019.10.21/ Токио хотыг зорилоо.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна.

Британийн ханхүү Чарлз, АНУ-ын Тээврийн сайд Илэйн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг-ён, Туркийн ерөнхийлөгч P.Т.Эрдoан, БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ван Чишан нар уг ёслолд оролцоно гэсэн мэдээлэлтэй байна.

Япон улсын засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая ам.доллар зарцуулах аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана.

Японы Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдолтой юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Японы Цог жавхлант Эзэн хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top