Ерөнхий сайд гэргийн хамт Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд заларсныг тунхаглах цуврал хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2019.10.22/ Токио хотноо эхэлсэн билээ.  Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна.

Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцож байгаагийн дунд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх багтаж байгаа.

Ёслолд мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 1600 орчим зочин уригджээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито-гийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцохоор хүрэлцэн ирж буй мөчийн гэрэл зургийг хуваалцъя. 
 

Top