Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хааныг тунхаглах ёслолд оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцож байна.

Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. 

Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.
 


Ёслолд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 1600 орчим хүн оролцлоо.

Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(120.142.31.147) 2019 оны 10 сарын 23

Атаархуу ардчилсан навтгар тарган жорлон чи үхлээ юу

0  |  0
Зочин(202.55.188.38) 2019 оны 10 сарын 23

Бадар барьж очоод хад мөргөсөн. Одоо нармай үзлээрээ жаахан шоудах болоо юу? Аса шиг хөөгдөөд ирэхгүй бол их юм даа.

1  |  1
Od(182.160.36.126) 2019 оны 10 сарын 23

MGL hun gedegee uneheer saihan haruullaa. Bayr hurgie !

1  |  0
Иргэн(103.229.120.227) 2019 оны 10 сарын 22

Ерөнхийлөгчдөөс арай нуруу намтай хоёрын хувьд Элбэгдоржид нэг л тийм, хүүхэлдэй цаашилбал жүжгэрхүү харагддаг байсан бол Баттулгад шал өөр нэг тийм бүрэн бүтэн эр хүн шиг зохидог юм.\n\n

1  |  0
зочин(182.160.38.24) 2019 оны 10 сарын 23

Хүрэлсүх өндөрдүү, нуруулаг эр болохоор монгол дээл маш сайхан зохиж байна.

2  |  0
Top