Дорнод аймгийн Булган сумын “Хулсан шанд” багийн Загаст гэдэг газар, аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2019.10.22/ өдрийн 17:23 цагт хүлээн авсан байна.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 50 иргэн, нийт 60 хүн, долоон автомашинтай унтраахаар ажиллаж, үдшийн 22:56 цагт унтраасан байна.
Сэтгэгдэл ( 0 )