ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнханд бүх талаараа сайн өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Хонь

Аливаа эрсдэлийг үл тоож, бусадтайгаа хөл нийлүүлэн алх. Гэхдээ зөвхөн өөртөө л найд. Давуу талаа өнгөлж, хувийн амьдралаа илүү сайн болгох боломжийг бүү алдаарай. Ийм боломжууд гарч ирэхийг од эрхэс зөгнөж байна.

Үхэр

Өршөөж, гэмшиж, алдаагаа хүлээн зөвшөөрөх өдөр. Хайртай хүмүүстээ хүлээцтэй хандах хэрэгтэй. Илэн далангүй, эелдэг бай. Ашигтай санал байвал дэмж. Томоохон гүйлгээ хийхээр шийдэхийн өмнө аливаа эрсдэлээс зайлсхийх хэрэгтэй. Өнөөдөр та зарим зүйлд алдаатай шийдвэр гаргаж магадгүй. Гэхдээ найз нөхдийн туслалцаанд бүү найд.

Ихэр

Байгаль орчны өөрчлөлт танд нөлөөлнө. Аливаа зүйлтэй ширүүн тэмцэх магадлалтай. Өнөөдөр урьд өмнө байгаагүй тэвчээр, тэсвэрийг харуулах хэрэгтэй. Эхлээд харахад ашигтай санал байвч уруу таталт мэт санагдаж мэднэ. Эсвэл та бүх зүйлийг нэг дор хийх гэж зүтгэснээр алдах эрсдэлтэй.

Мэлхий

Хүчээ хадгал. Байр сууриа бэхжүүлэх арга зам хайж, санаачилгатай, тууштай байгаарай. Олон боломж байна. Энэ нь танд хүнд хэцүү байдлаас гарахад туслах болно. Энэ өдөр гэртээ бүх зүйлийг эмх цэгцтэй байлгахад анхаар.

Арслан

Бүх талаараа сайн өдөр. Таны үйл ажиллагаа, үр ашгийг боссууд эсвэл бизнесийн түншүүд тань үнэлнэ. Туулсан замдаа дүн шинжилгээ хийж, хайртай хүнтэйгээ харилцаагаа бататгахад таатай өдөр.

Охин

Алдаагаа хүлээн зөвшөөр. Ажлаа анхааралтай хийгээрэй. Зөвхөн өөртөө л найд. Сонор сэрэмжтэй байж, чухал шийдвэр гаргах хэрэггүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа эргэн харснаар буруу хэлсэн, хийснээ засаж чадна.

Жинлүүр

Бүх зүйл танд тохирохгүй байгаа мэт аашлах хэрэггүй. Амлалтаа биелүүл. Хоосон яриа, шаардлагагүй ажлыг бүү дэмжээрэй. Даргатайгаа ярилцахдаа санал бодлоо илэрхийлж, байр сууриа хатуу чанд баримтлахыг зөвлөж байна.

Хилэнц

Урт хугацааны төлөвлөгөө нь өөрчлөлтийн эхлэл болно. Түншүүд, дээд албан тушаалтнуудтайгаа хийх гэрээ нь харилцаа холбоог сайжруулна. Бүх зүйлийг эрс өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй болж магадгүй. Аливаа зүйлийн гадна тал болон дотоод агуулгыг сайн ажигла.

Нум

Буруу уруу таталтад бүү автаарай. Зарим зүйлтэй тэмцэх биш эвлэрэх хэрэгтэй. Тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Эс тэгвээс бүх зүйлийг өөрөөсөө үргээнэ. Үдээс хойш зорьсон хэргээ бүтээж чадна.

Матар

Ажил үүргээ гүйцэтгэхдээ маш анхааралтай хандах хэрэгтэй. Хайртай хүн эсвэл түншийн санаанд оромгүй үйлдэл нь зарим нэг байдлаар урам хугална. Зөрчилдөөнийг зөвхөн илэн далангүй ярианы үр дүнд л шийдвэрлэх боломжтой.

Хумх

Сэтгэл түгших, ажлаа буруу тооцоолох, түншээ сонгохдоо алдаа гаргах зэрэг зүйл тохиолдож магадгүй. Зөн совин худал байх болно. Магадгүй та өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаасаа залхаж мэдэх юм. Сөрөг бодол, мэдрэмжид бүү бууж өг. Ямар ч тохиолдолд өөдрөг байгаарай.

Загас

Өнөөдөр эрч хүч нэмэгдэх хандлагатай байна. Таны шийдэмгий байдал нь ажлын эцсийн үр дүнд эергээр нөлөөлнө. Хайртай хүмүүс, хамт ажиллагсадтайгаа харилцаагаа сэргээ. Сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Эцэг, эх загаснууд хүүхдийнхээ ололт, амжилтад таатай байх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.75.209) 2019 оны 10 сарын 24

Ter

0  |  0
Top