Хонь
Эрч хүчний шинэ эх үүсвэртэй болно. Өөрийгөө харуулж, санаачилга, зоригтой бай. Хөрөнгө оруулалт хийх бол өөрийн оюун ухаандаа л хий. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсох нь амжилтад хүрэх аргаа олоход тусална. Ойрын хугацаанд өөрийгөө таньж мэдэж, хурдаа нэмнэ.
Үхэр
Эрүүл мэнддээ тоомжиргүй хандаж болохгүй. Эргэн тойрны хэн нэгний үгээр бус өөрийнхөө бодсоны дагуу үйлдэл хий. Хурц асуудлыг шийдвэрлэх арга замаа болно. Хүүхдүүдтэйгээ харилцахдаа тайван байгаарай. Магадгүй танд урт хугацааны амралт хэрэгтэй болжээ. Зүүд зөнтэй байх боломжтой.
Ихэр
Амьдралын боломж нэмэгдэнэ. Уран бүтээлийн авьяас болон эрч хүч, зөн билэг дээшилнэ. Алдаагаа хүлээн зөвшөөр. Хэн нэгний гуйлтыг биелүүлэхдээ тэвчээртэй байгаарай. Хамтрагчтайгаа маргасан бол түүнтэй чин сэтгэлээсээ ярилц. Эмчлүүлэх, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх, жирэмслэхээр төлөвлөх, биеийн хүчний дасгал хийх зэрэгт сайн.
Мэлхий
Санаандгүй маргаан үүсэж мэднэ. Гэхдээ энэ нь шаардлагатай ажлыг шийдвэрлэх үеэр гардаг л зүйл. Урлаг, уран сайхны чиглэлээр ажилладаг бол анхаарлын төвд орно. Аялахаар төлөвлөж байгаа мэлхийнхэнд гайхалтай өдөр байх болно.
Арслан
Санаачилга гаргаж, туршилтад бэлэн бай. Үйл явдал ойрын үед таны бодож байснаас өөрөөр эргэнэ. Үзэл бодолдоо хэт баригдаж, нэг л байрандаа эргэлдэх хэрэггүй. Ертөнцийг болон бусдыг, бас өөрийгөө таньж мэд.
Охин
Эрч хүч ундарна. Ашигтай зүйлд хөрөнгө оруулж магадгүй. Шинэ таатай гэрээ нь ирээдүйд том нөлөө үзүүлнэ. Амжилтын төлөө хэт улайран зүтгээгүй хүнд амжилт өөрөө ирдэг. Гэхдээ та хүчээ хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Оюун ухааны хөгжил сайтай охиныхны уран бүтээл сайн байна.
Жинлүүр
Хэрвээ та алдаа хийсэн бол хүлээн зөвшөөр. Эрч хүч дээшилнэ. Дур булаам байдал нэмэгдэж, зөн совин үнэн байна. Хамтрагч нартайгаа ярилцаж байж ойлголцоно. Биеийн хүчний дасгал хийхэд таатай өдөр.
Хилэнц
Санаа зовниж буй зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Бие өвдвөл яаралтай эмчлүүл. Гэр бүлийн харилцаандаа анхаарал тавих цаг болжээ. Зөөлөн, яриасаг бай. Найз нөхөд тань тусламж хүсвэл үнэрхэх хэрэггүй.
Нум
Бусдын гуйлтыг биелүүлж, зөөлөн, тэвчээртэй байгаарай. Ажил хэрэг сайн бөгөөд хурдтай явагдана. Хүлээц, тэвчээр болон тууштай байдлыг хослуулах нь өөрийн болон бусдын амьдралыг хөнгөн болгоно.
Матар
Өдрийг уран бүтээл, хувь хүний хөгжилд зориул. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч магадгүй. Ялангуяа та ганц бие бол өөрчлөлт том байх болно. Хайр дурлал болон нийгмийн байр суурийн хооронд сонголт хийх хэрэгтэй болж ч магадгүй.
Хумх
Туршилт, шалгалтын өдөр. Таны зан ааш шалгууруудыг давж байх ёстой. Олон хүнтэй газар байх нь өөрийгөө сонсоход саад болно. Санхүүдээ анхаарал хандуулж, мэргэжил болон хувийн амьдралаа өнгөлөн торд.
Загас
Таагүй нөхцөл байдлаас гарна. Хэрэггүй зүйлүүд болон хортой харилцаанаас ангижир. Гэр орноо цэгцлэхэд таатай өдөр. Зарим үйл явдал хэрхэн эргэхийг цаг хугацаа харуулна. Хэцүү нөхцөл байдалд орсон хэн нэгэнд тусална.
Сэтгэгдэл ( 0 )