Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч М.Төгөлдөр захирагчтай Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй болж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, орлогч дарга Ц.Доржсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо. Тус ангийн болон “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийн видео хурлын төхөөрөмж, холбооны радио станц, дрон, байршил тогтоогч, хяналтын камер, өнгөт принтер, гал түймэр унтраах, аврах багаж зэвсэглэмж, эсгий гутал, дулаан хантааз, гэрэлтүүлэх хэрэгсэл, машины дуут дохио зэрэг техник хэрэгслийг сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй болсноор Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )