ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасны ордынхон болгоомжтой байх өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Хонь

Хувийн болон ажил хэргийн харилцаа таатай биш. Хайр дурлалд хагацал, саад учирч, сэтгэлээр унана. Өнөөдөр та биеэ барьж, ямар ч сайхан урилга ирсэн хүлээн авахгүй байх хэрэгтэй. Танихгүй хүмүүстэй харьцаж, эрсдэлтэй бизнест бүү оролц.  Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөөг өөрчлөх болно.

Үхэр

Хүнд өдөр. Энэ өдөр ямар нэг асуудлыг шийдэх боломж бараг байхгүй гэхэд болно. Сэтгэлийн хөдөлгөөн, бухимдлаа дар гэж од эрхэс танд зөвлөж байна. Алба, амины ямар ч харилцаа амжилтад хүрэхгүй. Өрсөлдөгч нартайгаа маргалдах магадлалтай. Тэнэг зүйл хийж болохгүй, биеэ бариарай. Зүүд биелнэ.

Ихэр

Ихрүүдэд таатай өдөр. Ямар ч хүнд асуудлыг амжилттай шийдэх болно. Гэхдээ шинэ төсөл эхлүүлж хэрэггүй, зөвхөн төлөвлөгөөгөө гаргаарай. Хамт олон, багийн ажил амжилттай хэрэгжинэ.

Мэлхий

Хийлгүй арагш тавьсан ажлуудаа хийгээрэй. Таныг маш их ажил хүлээж байна. Амьдралын эрч хүч сул байх тул шинэ ажил эхлэхэд хүндрэлтэй. Нэр төр, үзэл бодлоо хамгаалах хэрэгцээ гарна. Хэний ч нөлөөнд оролгүй, өөрийн ашиг сонирхлоо хамгаалаарай. Ингэснээр та асуудлыг өөртөө ашигтай болгож чадна.

Арслан

Гэнэтийн мэдээ таны өдрийн дэглэм, төлөвлөгөөг өөрчилнө. Шинэ болзоо, уулзалт таныг хүлээж байгаа ч амжилт олно гэж эрт баярлаж болохгүй. Магадгүй та андуурсан байж болох. Томоотой байх өдөр.

Охин

Таагүй өдөр. Хэнтэй ч маргалдаж болохгүй. Учир нь та амьдралын эрч хүчээ дэмий зүйлд зарцуулаад хэрэггүй. Амжилт олох ямар ч боломжгүй тул ажил хэргийн гэрээ байгуулаад хэрэггүй. Эмчид үзүүлээд, үр дүнд нь цочирдох болно. Хайр дурлалын салбарт ч амжилтгүй. Та өөртөө итгэх итгэлээ алдаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт санана. Хэт их бодож шаналж хэрэггүй.

Жинлүүр

Чухал, эцсийн шийдвэр гаргахаас өмнө сайн бод. Болгоомжтой байж, бүү яар. Ажлын санал, сайхан амлалт, хөнгөхөн мөнгө олох төслүүд таныг санхүүгийн том хохиролд оруулах болно. Түншүүддээ бүү итгэ, ажлын андуудын зөвлөгөөг битгий сонс. Өөрийн мэдрэмж, дотоод хүндээ л итгээрэй.

Хилэнц

Эрч хүчтэй өдөр тул ажлын бүтээмж сайн. Таны төсөл, төлөвлөгөөг дарга нар чинь дэмжинэ. Тиймээс чухал ажлыг хойш тавилгүй, хэрэгжүүлж эхлээрэй. Өнөөдрөөс эхлэн эрчтэй, шаргуу ажиллавал ашиг орлоготой. Хувийн амьдралд чинь өөрчлөлт гарна. Гэнэтийн сайхан мэдээ ирэх магадлал өндөр.

Нум

Эерэг, таатай өдөр. Ямар ч ажил хийсэн, хариуцлагатай, үнэн сэтгэлээр хандаарай. Таны сэтгэлийн хүч, хор шар, шаргуу хөдөлмөрч зан амжилт авчирна. Хамтарсан төсөл хөтөлбөрт оролцвол амжилттай.

Матар

Таагүй өдөр. Аливаа асуудлыг үр дүнтэй шийдэх магадлал тун бага өдөр. Таны салан задгай байдал, хөнгөмсөг зан нэр хүндийг чинь унагаана. Ажлын хамт олонтойгоо бага зэрэг сөргөлдөнө.

Хумх

Ажил хэргээс холдох, амрах цаг өөртөө гаргаарай. Энэ өдөр бясалгал хийх, сэтгэлийн амар амгаланг хүсэх өдөр шүү. Хүмүүстэй харилцвал сэтгэлийн хямралд орох магадлалтай. Яарч шийдвэр гаргаж болохгүй. Орой цэвэр агаарт зугаалаарай.

Загас

Аюултай өдөр. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөө, амьдралд өөрчлөлт оруулна. Бүтэх зүйл тун бага. Болгоомжгүй үг хэлж, яарч шийдвэр гаргахаас зайлсхий. Гэмтэж бэртэх, эд зүйлсээ хаях магадлалтай тул тун болгоомжтой байгаарай. Жижиг зүйлийг ч сайтар шалга. Зам гарах, машин жолоодохдоо хянамгай бай. Осолд орж магадгүй. Ахмад настай загаснууд гэрээсээ гарч хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top