ӨРНИЙН ЗУРХАЙ: Охины ордынхон хайр дурлалтайгаа учирна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Хонь

Өнөөдөр та ажлын хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох магадлал өндөр байна. Гэхдээ та биеэ барьж чадвал хэрүүл маргаангүй өнгөрнө. Шинэ зүйл, өөрчлөлт хийх гэж оролдох хэрэггүй, ирэх жил хүртэл хойшлуул гэж од эрхэс танд зөвлөж байна. Өдрийн сүүлийн хагаст романтик болзоо, шинэ уулзалттай.

Үхэр

Шинэ ажил эхлэх, өөрчлөлт хийхэд таагүй өдөр. Энэ өдөр чухал шийдвэр гаргаж болохгүй. Гэнэтийн шалгалт ирж магадгүй тул бичиг баримтаа цэгцлээрэй. Шинэ хүнтэй танилцаж, үдшийг хамт өнгөрүүлэх магадлалтай.

Ихэр

Хүч чадал, ур чадвараа хэт өндрөөр үнэлж, найз нөхөд, ажлын түншүүддээ өөрийн хүсэл бодлыг тулгах гэж оролдоод хэрэггүй. Тэд таныг буруугаар ойлгох болно. Чухал асуудал шийдэхэд таагүй өдөр. Гэрээ цэвэрлэж, эмх цэгцтэй байгаарай. Өнөөдөр та гэртээ л аз жаргалтай байх болно. Хүүхдүүддээ анхаарал тавь, учир нь тэд танаас халамж хүсэж байна.

Мэлхий

Ажлын эрч хүч буурна. Гэхдээ жилийн төгсгөлд хуримтлагдсан олон асуудлыг та цэгцэлж чадах нь. Та зарчимдаа үнэнч байж, олон чухал асуудлыг шийдэхээр хичээн зүтгэвэл оны сүүлээр шагнал нь ирэх болно.

Арслан

Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх гэж оролдоод хэрэггүй. Ирэх жилийг хүлээ. Энэ өдөр та юмыг бодитоор дүгнэж чадвал амжилт олж, нэр хүнд тань өснө.

Охин

Өнөөдөр ажил дээр тань хэрүүл маргаан гарна. Та биеэ барьж, тайван байгаарай. Том шийдвэр гаргалгүй тун болгоомжтой өдрийг өнгөрүүлээрэй. Шинэ ажил эхэлж болохгүй. Бичиг баримтаа цэгцлээрэй. Үдээс хойш шинэ учрал, магадгүй хайр дурлалтайгаа учирна.

Жинлүүр

Эрүүл мэндэд таагүй өдөр. Ядарч цуцан, стресст орох магадлал өндөр. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүч чадлаа зөв хуваарилж, өөрийн талд хүмүүсийг элсүүлэх хэрэгтэй. Тэвчээртэй шаргуу байвал байр сууриа хадгалан үлдэж чадна.

Хилэнц

Хуримтлагдсан ажлуудаа дуусгах өдөр. Тун их ядрах тул эрч хүч буурна. Нэр хүнд тань унах магадлалтай тул хэлэх үг, хийх үйлдэлдээ анхаараарай. Хүүхдүүдтэйгээ тоглож наадан, цагийг өнгөрүүлсэн нь дээр.

Нум

Том ажил эхлүүлж, чухал шийдвэр гаргахад таагүй өдөр. Энэ өдөр танд ажил хийх хүсэл огт төрөхгүй. Гэрийн ажлаа амжуулж, цэгцэлсэн нь дээр. Өнөөдрийн таны уриа бол “Гэр бүлийн аз жаргал” шүү.

Матар

Аялал жуулчлалд явж, салхинд гарч, хүмүүстэй танилцахад сайн өдөр. Таны ирээдүйн хувь заяанд нөлөөлөх хэд хэдэн хүнтэй танилцана. Танихгүй хүмүүс болон ойр дотнынхонтойгоо муудалцаж болохгүй. Азтай сайн өдөр ч заримдаа ялалт өндөр үнээр олддог гэдгийг санаарай.

Хумх

Ээлтэй сайн өдөр. Том асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж чадна. Шинэ ажил эхлээд хэрэггүй ч хамт олон, багийн ажилд идэвхтэй оролцоорой. Ойр дотнын хүнээс бэлэг, эсвэл сайн мэдээ ирэх магадлалтай.

Загас

Алс холын аялалд явахад таагүй өдөр. Гэр бүл, хүүхдүүддээ бүх анхаарал, халамжаа зориул. Ганц бие загаснууд өдрийг сайхан өнгөрүүлнэ. Худалдан авахыг эртнээс хүсэж байсан зүйлээ авахад сайн зүйл тохиолдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top