ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангууд од болон гялалзах өдөр   

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Хонь

Хэрэггүй зүйлсээс татгалзаж, цэвэрлэгээ хийх өдөр. Та бүхэл өдрийн турш сайхан ааштай байх болно. Ойр дотнын хүмүүс, хүүхдүүддээ анхаарал халамж тавиарай. Тэдний хайр танд эрч хүч, өөдрөг байдал хайрлана.

Үхэр

Гэрийн ажил, асуудал, хэт яарч сандарсны улмаас ажлын хамт олон болон ойр дотнын хүмүүстэйгээ утгагүй хэрүүл хийх болно. Жижигхэн асуудлууд хуримтлагдан, таны хүч чадлыг шавхана. Гэхдээ удахгүй болох баярт үйл явдлын мэдээ таны сэтгэлийг засаж, та найз нөхдөө өөрийн хурц ухаан, алиа хошин зангаараа баярлуулсан хэвээр байна.

Ихэр

Үдээс өмнө гэр бүлийн асуудал, ажил хэргээс болж, хүмүүстэй муудалцах магадлалтай. Гэхдээ үдээс хойш, үдэш таны сэтгэл сэргэнэ. Эрч хүч, эерэг сэтгэлгээ тань эсрэг хүйсийн хүмүүсийг өөртөө татна.

Мэлхий

Энэ өдөр та хэнд ч хэрэггүй, хэрүүл маргаанд оролцох магадлал өндөр. Тун болгоомжтой байхгүй бол үүссэн асуудал таны эрч хүчийг сорох болно. Ганцаараа хэсэг зуур байхыг зөвлөж байна. Тайвширсан үед чинь ажлын хамт олон чинь таныг хүндлэх юм.

Арслан

Өнөөдөр та баяр баясгалантай, өөдрөг байх тул хаана ч очсон хүмүүсийн анхаарлын төвд од болон гялалзана. Хүмүүсийн хайр, хүндэтгэл таны эрч хүчийг улам нэмнэ. Тиймээс та сүүлийн үед үүсээд байгаа хувийн асуудлаа өнөөдөр л цэгцлэх хэрэгтэй.

Охин

Хэрэггүй эд зүйлсээ хаяж, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх өдөр. Сайн мэдэхгүй ажлаа битгий хийгээрэй. Шинээр хийхээр бодож байсан зүйлээ шинэ жил хүртэл хойшлуул. Учир нь өнөөдөр та өдөр тутмын жижиг асуудлуудаас салж чадахгүй. Хүүхдүүддээ анхаарал тавь. Ингэснээр та хүүхэд үе шигээ удахгүй болох баяраас таашаал авч чадна. 

Жинлүүр

Хамтдаа ажил төлөвлөх, гэр бүлийн асуудлаа шийдэх, зочин хүлээн авах, айлд айлчлахад ээлтэй сайн өдөр. Эмэгтэй жинлүүрүүд авьяас чадвараараа олныг бишрүүлнэ. Аялал зугаалгад явах, уулзалт хийх, мэдээлэл, бэлэг солилцоход сайн өдөр.

Хилэнц

Сайн сайхан мэдээ ирэх өдөр. Гараг эрхсийн байдал таныг ажлаа амжилттай дуусгахад тусална. Үдэш орой тайван амгалан өнгөрнө. Та өөртөө итгэлтэй болж, байр сууриа тогтвортой байгааг мэдэрнэ. Хүүхдүүдтэй тоглож, хүүхэд насны дурсамжаа сэргээ.

Нум

Танаас цацрах эерэг энерги, сайхан ааш, өөдрөг байдал тань эсрэг хүйсийн хүмүүсийг татна. Хөгжилдөн цэнгэх, шинэ хүнтэй танилцахад ээлтэй өдөр.

Матар

Өдөр тутмын жижиг асуудлууд өдөржин таныг дарах болно. Хайртай хүн, хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулаарай. Хүнд хоол, хатуу архи дарс хэрэглэхээс татгалзаарай. Хоолноос болж, эрүүл мэнд муудах магадлалтай.

Хумх

Эсрэг тэсрэг өдөр. Нэг талаас хумхууд удахгүй болох баярыг хүлээн догдолж, хүүхэд мэт баярлана. Нөгөө талаас шинэ жилийн баяр ойртсонтой холбоотой гуниг, түгшүүрт автана. Шинэ он хүн бүрийн амьдрал, нийгэм, дэлхий ертөнцөд юу авчрах бол гэж шанална. Хүнд хэцүү бодлоо таягдан хаяж, хөгжилдөн цэнгээрэй.

Загас

Үдээс өмнө та баяр хөөртэй байх ч үдээс хойш сэтгэлээр унаж, гуниглана. Сэтгэлээ сэргээж, хөгжилтэй байхыг хичээ. Ямар ч том асуудал байсан мартахыг оролдоод үзээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top