Спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nike компани к-попын супер од “Big Bang” хамтлагийн дуучин G-Dragon буюу Квон Жи Ёнтой хамтран нэрийн пүүз гаргахаар болжээ.
Nike компани түүнийг цэрэгт явахаас өмнө энэ төслөө хэрэгжүүлэх байсан ч G-Dragon цэрэгт татагдаж улмаар халагдахыг нь хүлээх хэрэгтэй болсон юм. Өнгөрсөн баасан гарагт G-Dragon суллагдсаны дараа Nike компани өөрийн цахим хуудастай G-Dragon нэрийн пүүз гаргах гэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Бүхэлдээ хар өнгийн, цагаан ултай пүүзний хэлэн дээр цэцэг дүрсэлсэн бөгөөд дотор талд нь “Para-noise” гэж бичсэн аж. “Para-noise” брендийн пүүз азийн зах зээлд энэ сарын 23-ны өдөр зах зээлд худалдаалагдаж эхлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
sullagdsanii daraa ve ene vg mvgee anhaaraache tseregt yavsiin muu horigdson ymuu arai shvvv