ӨРНИЙН ЗУРХАЙ: Энэ өдрийн хайр дурлалын зурхай    

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Хонь

Хайрттайгаа харилцах харилцаанд өөрийнхөө эрх ашгийг хамгаалаарай. Хэчнээн ил тод, итгэлцсэн харилцаатай байлаа гээд давж болохгүй шугам гэж бий. Таны хайрт өнөөдөр энэ шугамыг давах гэж оролдоно. Гэхдээ таны яахыг үзэх гэж санаатайгаар хийсэн байх магадлалтай.

Үхэр

Ямар ч шалтгаангүй байсан та хайр дурлалд өөдрөг байгаарай. Өөдрөг байх үед хувь заяа бэлэг хайрлах үе байдаг. Өнөөдөр романтик болзоо, сэтгэл сэргээсэн уулзалт болно гэж найдаарай. Магадлал өндөр байна.

Ихэр

Ихрүүд хайртай хүндээ бодож явдаг зүйлээ бүгдийг шулуун хэлээрэй. Урьд нь та хайртаа буруу зүйл хэлэхэд нь ч чимээгүй байдаг байсан бол энэ өдөр сэтгэлээ уудлах өдөр. Бүх юм зүгээр мэт харуулах гэж байнга хичээж явбал стресст орно. Харин та зориг гаргаж, ил тод харилцаарай.

Мэлхий

Алдаа гаргахаас айлгүй зориглох өдөр. Та аз жаргал ирэхийг хүлээж суулгүй, өөрөө гарч хай. Өнөөдрийг алдвал дараагийн боломжоо маш удаан хүлээх болно. Тийм учраас зүрхээ чангалан урагшаа.

Арслан

Өнөөдөр арслангууд гэнэт хайртаа өнгөрсөн үеэр нь хардана. Учир нь та хувь заяаны эрхээр хайртынхаа хуучин найзтай нь тааралдах болно. Хардалтаас болж алдаа гаргахгүйн тулд өөртөө ч гэсэн өнгөрсөн үе байгааг ухаараарай. Өнгөрсөн үеийн алдааны ачаар л та хоёр учирч, дурласан гэдгээ сана.

Охин

Од эрхэс танд яагаад хайртынхаа өмнө бүрэн илэн далангүй байж чадахгүй байгаагаа өнөөдөр эргэцүүлэн бодохыг зөвлөж байна. Байгаагаар тань хайрлаж чадахгүй байгаа хайртдаа тааруулах гэж сэтгэлээ зовоох хэрэггүй. Өнөөдөр та өөрийгөө бүрэн илчилж, өв тэгш биш ч гэсэн жинхэнэ, үнэн төрхөө харуулаарай. 

Жинлүүр

Өнөөдөр танд эсрэг хүйсийн хүмүүстэй уулзах, наргих сэтгэл төрөхгүй. Гэхдээ хэрэв танд болзооны санал ирвэл зөвшөөрөөрэй. Улс төр, шинжлэх ухаан, урлагийн тухай жирийн яриа та хоёрын дунд харилцан сонирхлын оч үүсгэнэ. Энэ оч хайр дурлалын гал болон хувирах магадлалтай.

Хилэнц

Зөвхөн нэг хэв маяг, төрлийн хүнтэй л үерхэж байгаагаа ухаарах өдөр. Магадгүй та дотроо огт өөр хүн хүсдэг юм юм бил үү. Энэ асуудалд хоёр хариулт бий. Та хүсдэг хүмүүстэйгээ байхдаа биеэ барьдаг байж болох. Нөгөө талаар таны хүсдэг хүн яг дэргэд чинь байгааг та ойлгохгүй, мэдэхгүй байж болох юм.

Нум

Өнөөдөр та ажил төрлөө арагш нь тавьж, ядаж ганц өдөр ажил гэдэг үгийг мартахыг хичээгээрэй. Учир нь энэ өдөр романтик сайхан өдөр. Хэрэв та ажил хийгээд байвал анзаарахгүй өнгөрнө. Тиймээс эрэгтэй нум ажлын костюмаа, зангиатайгаа тайлж хаяад, эмэгтэйчүүд нь ажлын цүнхээ орхиод гарцгаая. Хөгжиж цэнгээрэй. Ажлын байранд ч романтик байх болно.

Матар

Маргааш матрууд хайрттайгаа олон асуудлыг шулуун ярилцаж, шийдвэрлэх өдөр. Энэ асуудлуудыг та олон удаа хойш тавьсан. Магадгүй бэлэн биш байсан байх, эсвэл та хоёрын харилцаа энэ түвшинд хүрээгүй байсан болов уу. Харин өнөөдөр сэтгэл зовоож байгаа зүйлсээ айж эмээлгүй, ярилцаарай.

Хумх

Энэ өдөр хумхууд хайр дурлалын асуудалд болгоомжтой хандаарай. Хийсэн хэрэгт шийтгэл тэр дороо ирэх болно. Ертөнцийн бүх юм зүгээр нэг болдоггүй, заавал нэг шалтгаантай байдаг. Таны бодол, үйлдэл, хэлсэн үг асуудал авчирна. Хэрэв та хувийн амьдралаа өөрчлөх хүсэлтэй байгаа бол хүмүүсийг биш өөрийгөө эхлээд өөрчил. Хэцүү ч гэсэн үр дүн нь сайхан байх болно.

Загас

Маргааш загаснуудад багахан боломж таарахад л хайр дурлалын харьцаа нь шинэ түвшинд гарна. Энэ боломжийг алдаж болохгүй. Учир нь энэ өдрийг алдвал дараагийн боломж хэзээ ирэхийг таашгүй. Тиймээс зоригтой байж, хичээ. Гэхдээ хэт зүтгэх хэрэггүй. Жижигхэн алхам ч та хоёрыг аз жаргалд хүргэж магадгүй. Хуримын санал ч ирэх юм бил үү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мичидмааа(66.181.161.100) 2019 оны 12 сарын 01

баярлалаа\n

0  |  0
Top