ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрүүд хайраа олж, загаснууд гэрлэх санал тавина

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Хонь

Байр байдлаа өөрчилж, сэтгэлээ амраах өдөр. Та амралт, аялал зугаалгад найз нөхдийн хамт явж болно. Шинэ уулзалт, шинэ танилуудын өдөр. Гэхдээ гэр бүлийнхэндээ анхаарал тавихаа мартуузай. Учир нь энэ өдөр ойрын хамаатан садантайгаа маргалдах магадлалтай. Үдэш нь сэтгэлийн хямралтай. Толгой өвдөж, архаг өвчин сэдрэн, ядарна. Эрүүл мэнддээ анхаараарай.

Үхэр

Анхаарал болгоомжтой байснаар та олон таагүй зүйлээс мултарч чадна. Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдийн хүмүүжлийн асуудал тулгарна. Сурган хүмүүжүүлэх авьяас, чадвар гаргаж байж, танай гэр амгалан тайван орших болно. Үл ойлголцол болгон илэн далангүй байдал, дотно харилцаа дутагдсанаас болж байгаа гэдгийг ухаараарай.

Ихэр

Хайраар дүүрэн өдөр. Энэ өдөр та хүмүүсийн хүслийг биелүүлж, бэлэг өгөөрэй. Гэнэтийн сайхан мэдээ ирэх болно. Аялал зугаалгад явж, зочин хүлээн авахад сайн өдөр. Идэвхтэй амралт, ойр дотнын хүмүүсийн дэмжлэг таныг энэ өдрийг таатай сайхан өнгөрүүлэхэд тусална.

Мэлхий

Бухимдаж, ядрах ээлгүй өдөр. Сэтгэл хөдлөлөө барьж, хамаагүй зүйл хийхээс сэргийл. Ирээдүй, цаашдын амьдралдаа түгшинэ. Гэвч танд найз нөхөд тань туслах болно. Гэртээ өдрийг тайван сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаар.

Арслан

Хүмүүс хоорондын харилцаа таныг зовооно. Энэ асуудлыг шийдэх гэж их цаг хүч зарцуулна. Гэр бүлийн асуудал үүсэж, санхүүгийн хүндрэл гарах болно. Ойрын хамаатныхаа хэн нэгэнтэй маргалдах магадлалтай.

Охин

Эргэн тойрны хүмүүстэйгээ зөрчилдөж, та тэдний ихэнхээс холбоогоо тасална. Нэг л түгшүүртэй мэдрэмж төрөх тул ойрын хүмүүстэйгээ санал бодлоо илэн далангүй хуваалцаарай. Архаг өвчин сэдэрч, бие муудах тул эрүүл мэнддээ анхаар.

Жинлүүр

Ээлгүй өдөр. Хувийн амьдрал болон ажилдаа итгэл алдарна. Түншүүдтэйгээ харилцахдаа болгоомжтой байгаарай. Байгалиас заяасан зохицон дасах чадвараараа та ажлаа зохицуулж чадна. Хөгжил дэвшлийн шинэ чиглэлтэй болно. Гэхдээ эрүүл мэндээ бодоорой.

Хилэнц

Сэтгэл ханамжгүй байх өдөр. Хувийн харилцаа таны хүссэнээр өрнөхгүй. Таны нэр хүндэд хэн нэг нь халдана. Гэхдээ та мэдрэмжээрээ хэн гэдгийг нь олж, өөрийгөө хамгаалж чадна.

Нум

Ачаалал ихтэй байх болно. Ямар ч асуудалд тун болгоомжтой хандаарай. Дарга нартайгаа маргалдах магадлалтай тул уян хатан бай. Хамаатан садантайгаа зөрөлдөнө. Ажил төрөлд мэдрэмжээрээ хандаж болохгүй, хүмүүсийн үг, зөвлөгөөг сонсоорой.

Матар

Таны нэр хүнд, байр суурь халдлагад өртөнө. Уурлаж бухимдаж болохгүй. Хүмүүсийн шүүмжлэлийг хэт ойр хүлээн авахаас зайлсхий. Үдээс хойш ирэх гэнэтийн мэдээ таны энэ өдрийг дүгнэх болно.

Хумх

Өөрийгөө, үзэл бодлоо хамгаалах өдөр. Үүсэх үл ойлголцол, асуудал танд саад учруулна. Санхүүгийн алдаа, хохирол учирч, дарга нартайгаа муудалцан, нийгэмтэй сөргөлдөнө. Даруу төлөв зан, юмыг задлан шинжлэх ур чадвар тань байдлыг сайнаар эргүүлэх болно.

Загас

Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэн, өдрийг эрч хүчтэй өнгөрөөх болно. Ямар ч асуудал тулгарсан загаснууд эрэлхгээр сөрөн зогсоно. Юу хүсэж байгаагаа ойлгож, яаж биелүүлэхээ ч тодорхой мэднэ. Ээлтэй сайн энэ өдөр та хувийн амьдралаа шийдэх хэрэгтэй. Гэрлэх санал тавихад сайн өдөр. Өвчин туссан ч хөнгөхөн даван туулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top