ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрууд албан тушаал дэвшинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Хонь

Ээлтэй өдөр. Сайн мэдээ ирэх магадлалтай. Найз нөхөд, хамаатан садны үнэтэй зөвлөгөө, тус дэмжлэг таны ажилд хэрэг болно. Ажлын түнш тань шинэ санал тавих болно. Гэр бүлийнхэндээ анхаарал тавих өдөр.

Үхэр

Сүүлийн үед ачаалалтай ажилласны үр дүн гарна. Дансанд тань мөнгө орж ирж, ажил дээр чинь шагнал, урамшуулал таныг хүлээж байна. Тодорхой, ухаалаг сэтгэдэг чанар чинь танд хөрөнгө авчирна. Яаралтай шийдвэр гаргахаас зайлсхий. Тайван байхад л танд мөнгө ирэх болно .

Ихэр

Шинэ найдвар, шинэ төлөвлөгөө дүүрэн өдөр ч аль нь ч биелэхгүй. Томилолтоор явах гэрээ цуцлагдаж, магадгүй түншүүдтэйгээ маргалдана. Гэмтэж бэртэх магадлалтай тул болгоомжтой, ялангуяа зам хөндлөн гарахдаа сэрэмжтэй байгаарай. Цахилгаан хэрэгслээс хол байх өдөр.

Мэлхий

Эрч хүчтэй, уран бүтээлч, сэтгэн бодох чадвар сайн байгаа нь өглөөнөөс мэдэгдэнэ. Ажлын байр, мэргэжлээ солиход ээлтэй өдөр. Таны торгон мэдрэмж, хянамгай байдал ямар ч ажил хийсэн амжилт авчирна. Ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэж, амьдралд хэрэгжүүлж эхлэхэд сайн өдөр. Ямар нэг зардал гаргаж болохгүй, эсрэгээр мөнгө хураагаарай. Сайхан зүүд биелнэ. 

Арслан

Ажил хэргээ шинэ түвшинд гаргах, хөгжин дэвших талаар эргэцүүлж эхлэх өдөр. Амжилтын үндэс нь ойр дотнын хүмүүс. Асуудлаа ганцаар шийдэх гэж бүү оролд. Хүч чадал, удирдан зохицуулах авьяас тань таныг амьдралын эзэн мэт санагдуулна. Өдрийг гэр бүлтэйгээ цуг өнгөрүүлэхэд ээлтэй сайн.

Охин

Таатай сайн өдөр. Нийгмийн бүх салбарт та боломжоо ашиглаж чадна. Хичээл зүтгэл тань удахгүй сайн үр дүн авчирна. Ажлын түнш чинь танд сайхан бэлэг бэлтгэсэн байх магадлалтай.

Жинлүүр

Эсрэг тэсрэг үе. Үдээс өмнө ядарч, өвчин сэдэрч, асуудлаас зугтмаар санагдах болно. Харин үдээс хойш сэтгэл сэргэж, ажлын урам зориг орно.

Хилэнц

Гэрээ хэлэлцээр байгуулах, үнэт цаастай харьцах, бизнесийн үйл хэрэгт ээлтэй өдөр. Ажлын санаачилгыг хэнд ч өгөлгүй өөрөө бүгдийг хий. Сайн мэдэхгүй ажил байсан ч зоригтой үзээд алдаарай. Ажлын үр дүн хамт олноос шалтгаалах тул ажлынхантайгаа эв найртай байгаарай. Хувийн амьдралд асуудлыг эрүүлээр харж, шийдвэр гаргах хэрэгтэй.

Нум

Өдрийн эхний хагаст хувийн амьдралдаа сэтгэл гутарч, хамт олон, хамаатан садантайгаа үйл ойлголцох магадлал өндөр. Эрсдэл дагуулсан ажил хийж, мөрийтэй тоглоом тоглож болохгүй. Ганцаараа зугаалж, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх өдөр. Үдээс хойш гэнэтийн сайн мэдээ ирнэ. Аялалд явж, зочин хүлээн авах, айлд айлчлахад таатай өдөр.

Матар

Их орлого олохгүй ч санхүүгийн үйл ажиллагаанд сайн өдөр. Шинэ төсөлд оролцож, шинэ хүмүүстэй танилцана. Ажил дээр албан тушаал дэвших магадлалтай. Үүний тулд хуримтлагдсан ажил, асуудлуудаа шийдээрэй.

Хумх

Эсрэг тэсрэг өдөр. Хүссэнээр тань өдөр өнгөрөхгүй. Од эрхэс таныг өнөөдөр мөнгө төгрөгөөс хол байхыг зөвлөж байна. Маш анхааралтай байж, зорилгодоо хүрэхээр шургуу тэмц. Ойр дотнын хүмүүс тань эвгүй байдлаас аварна. Үдээс хойш хэрүүл маргаан, гэмтэл бэртэлтэй.

Загас

Хөгжлийн шинэ дээд шатанд гарснаа тунхаглах өдөр. Шинэ ажил эхэлж, гэрээ хэлэлцээр байгуулахад ээлтэй сайн. Ажилдаа амжилттай. Ямар ч эвгүй байдлаас нэр төртэй гарч чадна. Гэнэтийн сайн мэдээ ирнэ, магадгүй танай гэрбүлд шинэ хүн нэмэгдэх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top