Монгол Улсын Засгийн газар болон Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар нь Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэрлэн суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон билээ.
Уг цэцэрлэгийн барилга угсралтын ажлын нээлт өчигдөр /2019.11.07/ болж, Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөл, аймаг, сумын удирдлага, барилгын гүйцэтгэгч "АТТА ЧР" ХХК-ийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү 100 хүүхдийн шинэ цэцэрлэг Чингис цамхаг буюу 16 давхар барилгын урд талд баригдаж байгаа бөгөөд ирэх оны зургаадугаар сарын дундуур ашиглалтад орж, 2020-2021 оны хичээлийн жилд анхны суралцагчдаа хүлээн авах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )