ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийн зүүд биелэж, Нум баяжих өдөр   

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Хонь

Амьдралын эрч хүч суларна. Од эрхсийн таагүй байрлал танд эрүүл мэндийн асуудал үүсгэнэ. Ялангуяа эрэгтэй хонинууд анхааралтай байгаарай. Өнөөдөр таны толгой, өвдөг өвдөхөөс гадна халдварт өвчин тусаж магадгүй. Хэрэв та зөрүүд зан гарган, эмчид очихгүй байвал байдал улам хүндэрнэ шүү.

Үхэр

Ямар ч зүйлийг урьдчилан тааварлах аргагүй өдөр. Энэ өдрийг ажил, гэртээ цэвэрлэгээ хийж, эмх цэгц тогтооход зориулаарай. Магадгүй танд тавилгаа өөрчлөх, ханын цаасаа солих хүсэл төрж болох юм. Мөнгөний ажил хийгээд хэрэггүй. Шийдмэг бус болон итгэмтгий зангаасаа болж та алдагдал хүлээнэ. Шинэ хайртай учрах магадлал өндөр.

Ихэр

Таны санхүүгийн байдал сайжирна. Маш хурдан шуурхай шийдвэрлэх ёстой ажил таныг хүлээж байна. Өнөөдөр мөрийтэй тоглоомд аз дайрах магадлал өндөр. Гэхдээ та азаас илүү өөрийнхөө эрүүл саруул ухаанд найдахад амжилт өөрөө ирнэ.

Мэлхий

Ээлтэй сайн өдөр. Санхүүгийн байдал сайжирна. Ажлын санал ирж, та бага зэрэг тулгамдах болно. Байдлыг хяналтаасаа алдаж болохгүй. Уран бүтээлч мэлхийнүүд уран бүтээлийн их олзтой.

Арслан

Эрэгтэй арслангуудад ээлгүй өдөр. Тэдний эрч хүч буурна гэж од эрхэс анхааруулж байна. Ханиад хүрж, толгой өвдөн, бүтэн өдөр бухимдах магадлал өндөр. Эмэгтэй арслангууд хайртдаа анхаарал тавих хэрэгтэй. Хардалтаас болж хосууд маргалдана.

Охин

Үдээс өмнө ээлтэй сайн байх тул идэвх зүтгэлтэй ажиллаарай. Ингэж байж та өнөөдрийн төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Чухал ажлаа үдээс өмнө амжуулаарай. Үдээс хойш ямар ч шалтгаангүй ойр дотнын хүмүүстэйгээ маргалдах магадлалтай.

Жинлүүр

Жирийн нэг өдөр. Ямар нэг ажлыг маш сайн бодож, төлөвлөж байж амжилттай шийднэ. Бага багаар  таны эрч хүч нэмэгдсээр орой нь оргилдоо хүрнэ. Гэхдээ эсрэг хүйсний хүнтэй болзоонд явсан ч амжилтгүй. Үүний гол буруутан нь та байх болно. Магадгүй та гомдож, уурлахдаа хэт амархан байж болох тул өөртөө дүгнэлт хийнэ үү.

Хилэнц

Ажил, мэргэжлээ сольж, уран бүтээлийн ажилд шилжихэд сайн өдөр. Ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэж, амьдралд хэрэгжүүлж эхлэхэд таатай өдөр. Таны бодол санаагаа нуух чадвар, хэнээс ч хараат бус байдал амжилтын гол түлхүүр. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Өнөөдөр зүүдэлсэн таны зүүд биелэх болно. 

Нум

Өнөөдөр шинэ ажил эхлүүлж, том гэрээ байгуулахыг танд од эрхэс зөвлөж байна. Таны ажил бүхэн бүтэж, маш их ашиг авчирна. Хувийн амьдралд ч эерэг сайн өдөр.

Матар

Таагүй муу өдөр. Эрэгтэй матрууд биеийн хүчний болон оюуны хүнд ажил хийгээд хэрэггүй. Ажил дээрээ хэт идэвх гаргаж болохгүй, анхаарал болгоомжтой байгаарай. Эрсдэлтэй бүх зүйлээс татгалз, учир нь та амжилт олохгүй. Амин хувиа хичээснээр хувийн амьдралд ч сөрөг нөлөөтэй.

Хумх

Хурим хийх, худалдаа наймааны гэрээ байгуулахад таагүй өдөр. Аялал жуулчлал, томилолтод явахад муу өдөр. Таны эсвэл хамаатан садны тань эрүүл мэндэд асуудал үүснэ. Ямар ч төлөвлөгөө, итгэл найдвар биелэхгүй. Гэмтэл авах магадлал өндөр өдөр тул зам гарах, цахилгаан бараа хэрэглэхдээ болгоомжтой байгаарай.

Загас

Ажил хэрэг, уран бүтээлийн авьяас чадвараа гаргах өдөр. Ирээдүйн төлөвлөгөөгөө зохиоход ээлтэй. Гэхдээ шинэ ажил эхлүүлээд хэрэггүй. Урьд өмнөх төслөө хэрэгжүүлэхэд л анхаар. Муу зуршлаасаа салах хэрэгтэй. Үдээс хойш гэр бүлийнхэнтэй хамт өнгөрөөвөл сайн. Архи дарс хэрэглэвэл эрүүл мэнд доройтно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top