Киану Ривзийн найз бүсгүйн талаарх 10 баримт

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Сүүлийн хэдэн өдөр дэлхийн хэвлэл мэдээллүүд Холливудын жүжигчин Киану Ривзийн найз бүсгүйн талаар хэлэлцлээ.
 


Найз бүсгүйнх нь амийг авч одсон тэрхүү аймшигт ослоос хойш ганцаардлын манан дунд байсан Ривзийг амьдралд эргүүлэн авчирсан уран зураач бүсгүй Александра Грант гэж хэн бэ?

Александра 1973 онд Огайо мужийн Фэйрвью Парк хэмээх жижиг хотод төрсөн (Ривзээс 9 насаар залуу).

Испани, Мексик, Францад олон жил амьдарч байсан тул гадаадын олон хэл мэднэ.
 


1994 онд Суортмор коллежийг түүх, урлагийн бакалавр зэрэгтэй төгссөн. 2000 онд уран зураг, урлаг судлаачийн магистр цол хүртжээ.

Александрагийн уран бүтээл өндөр үнэлэгддэг. Зохиолч, кино найруулагч, барималч, гэрэл зурагчидтай хамтран ажилладаг.
 


Кианутай тэр 2009 онд танилцсан. Тэд Кианугийн “Аз жаргалын магтаал” дууль дээр хамтран ажиллаж байв. 2016 онд Ривзийн “Сүүдрүүд” шүлгийн номыг гаргасан. 2017 онд  “X Artists’ Books” гэдэг хэвлэх компани хамтран байгуулжээ.

2015 онд Александра булшны чулууны аяллын талаар баримтат кино хийсэн. Тэрбээр тус чулууг үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдан авсан ч 1945 онд Небраскагаас хулгайлагдсан эд гэдгийг нь мэдээд чулууг эх нутагт нь буцаан өгсөн байна.
 


Александра эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч. Түүнийг бие давхар байхад нь үзэсгэлэнд битгий ир гэж дарга нар нь тушааж байснаас гадна эмэгтэй гээд уран бүтээлийг нь хямд үнээр худалдан авдаг байжээ.

Грант буян, хандивын ажилд идэвхтэй оролцдог. Түүний үүсгэн байгуулсан “grantLOVE” сангаас залуу уран бүтээлчдийг дэмжих төсөл хэрэгжүүлдэг.
 


Ривз, Грант хоёр өмнө нь ч хамтдаа олны өмнө гарч байсан. Гэхдээ энэ удаад анх удаа хөтлөлцсөн юм.

Түүний инстаграм хуудсанд хуримын ёслол хөтөлж байгаа зураг бий. Александра “Universal Life” сүмийн ажилтан бөгөөд гэрлэлт бүртгэх эрхтэй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.18.229) 2019 оны 11 сарын 12

хүмүүсийн учрал цаанаасаа утга учиртай

0  |  0
Top