ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхууд гэгээрч, үхрүүд баяжих өдөр      

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Хонь

Өөртөө хэт итгэлтэй байх нь зөрчил үүсгэнэ. Удирдан жолоодох гэсэн таны хүслийг хүмүүс онгироо зан гэж хүлээн авна. Хувийн амьдрал түгшүүр, үл ойлголцол, хэрүүл маргаанаар дүүрэн. Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавьж, хайрлан халамжлахыг зөвлөж байна. Энэ өдөр хуучин гомдлоо мартах, хүний хүслийг биелүүлэхэд сайн.

Үхэр

Санхүүгийн асуудлаа шийдэхэд сайн өдөр.  Мөнгө орж ирнэ. Ялангуяа урлагтай холбоотой хүмүүс маш их амжилттай. Тун тооцоотой, хянуур байвал таны эхэлсэн ажил үр дүнгээ өгөх болно. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай өндөрлөнө.

Ихэр

Жижиг ажил, асуудал ихтэй өдөр. Удаан хүлээсэн аялалдаа явж чадалгүй, нэмэлт ажилд дарагдах магадлалтай. Асуудал, ажлын санал болгонд тун болгоомжтой хандаарай. Учир нь таныг мэхлэх гэж хүмүүс оролдоно.

Мэлхий

Ажлын эрч хүч нэмэгдэх өдөр. Анхаарал шаардсан олон ажлыг та өнөөдөр нугалж чадна. Таатай болон таагүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Бүхнийг даван туулж чадах тул айх хэрэггүй. Гэр бүлдээ харилцан ойлголцсон уур амьсгалтай байснаар та маргаашдаа итгэлтэй болно.

Арслан

Албаны асуудлаар дарга нартайгаа харьцахад ээлтэй өдөр. Та албан тушаал дэвших магадлалтай. Ажлын төлөвлөгөө, төслөө бусдаас нууцал. Учир нь танай ажлынхны атаархал, хорон санаа ажилд чинь саад болно. Хувийн амьдралд чинь хардалт, айдас түгшүүр зэрэг таагүй зүйл тохиолдоно. Хайртай хүндээ халамж тавиарай.

Охин

Таны биеэ тоосон зан үдээс өмнө асуудал үүсгэнэ. Та гэр бүл болон ажлын газрын хүмүүстэйгээ муудалцана. Амралтад явахаа больж, ажилд дарагдана. Ажлын уулзалтуудаа үдээс хойно хийхээр төлөвлө. Яагаад гэвэл та үдээс өмнө зөв зүйтэй шийдвэр гаргаж чадахгүй.

Жинлүүр

Таагүй өдөр. Одоо хийж чадахгүй ажил, шийдэж чадахгүй асуудлуудаа дараа хийхээр хойшлуулаарай. Өөрийгөө магтаж, биеэ тоосон зан тань ажил дээр чинь маргаан үүсгэнэ. Анд найз, ойр дотнын хүмүүс, хүүхдүүдэд туслаарай.

Хилэнц

Хамаатан саднуудтайгаа таагүй харилцаа үүсэх тул энэ өдөр та сэтгэлээр унаж, гуниглана. Үдшийг цахилгаан үрэлгүй, лааны гэрэлд өнгөрүүлэхийг бодоорой. Толгой өвдөж, бие муудах тул согтууруулах ундаанаас татгалз.

Нум

Таагүй өдөр. Өнөөдөр ажлын уулзалт, хайрын болзоо төлөвлөж болохгүй. Уулзалт дээр үл ойлголцож, зарчмын асуудлаар халуун маргаан өрнөнө. Хэн нь ч бууж өгөхгүй, нэг нэгнээ урван тэрсэлсэн гэж буруутгана. Сөрөг нөлөө үдээс хойш багасаж эхэлнэ. Өнөөдөр маш их ачаалалтай ажиллана.

Матар

Шинэ ажил эхлүүлж, шинэ түншүүдтэй болоход ээлтэй өдөр. Маш эрч хүчтэй байх тул ямар ч ажлыг амжуулж чадна. Таны үнэнч шударга байдал, асуудлыг өвөрмөцөөр шийдэх арга барил, хариуцлагатай зан ирээдүйн амжилтын үндэс нь болно.

Хумх

Таныг том асуудлууд хүлээж байна. Энэ өдрийг сэтгэл санааны дасгал, бясалгалд зориулбал сайн. Үнэхээр сэтгэлийн эрх чөлөөнд хүрж, гэгээрсэн мэт санагдана. Энэ өдөр ирэх таатай санал таны амьдралд өнгө нэмээд зогсохгүй олон шинэ найз нөхөд авчирна. Энэ өдөр танилцсан найзууд үнэхээр үнэнч андууд гэдгийг санаарай.

Загас

Номын бэлгэдэлтэй өдөр. Сүм хийдэд очиж, хандив өргөн, ойр дотнын хүмүүст туслахад сайн өдөр. Олон загаснуудын өмнө амьдралын том сонголт тулгарна. Эргэн тойрны хүмүүсийн бохир санаанаас болж, сэтгэл санааны хохирол амсана. Амьдралын урьдчилан таамаглах аргагүй саад бэрхшээл, сөрөг энергиэс өөрийгөө хамгаалаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөл нийлүүлж(122.201.24.163) 2019 оны 11 сарын 12

үнэн хэлж

0  |  0
Top