ХХААХҮ-ийн дэд сайд, Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэх хангуулах ажлын хэсгийн дарга Ж.Сауле, МААХБЗГ-ын мэргэжилтэн Ц.Мөнхнасан, МЭЕГ-ын мэргэжилтэн С.Ганзориг нар Дорнод аймагт ажиллав. Тус аймгийн 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил 91 хувьтай байна. Энэхүү хуралдааны үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Үр тариа хадгалах агуулахтай болох, хүний сүрьеэ болон малын шүлхий, гахайн мялзан өвчнөөс сэргийлэх ажлын хүрээнд ариутгалын функтын төсвийг шийдвэрлэх, мал эмнэлгийн зардлыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, үлийн цагаан оготнотэй тэмцэх, уст цэг гаргах ажлыг нэмэгдүүлэн төсвийг шийдвэрлэх саналын хэлж байсан юм.
Дорнод аймаг 2018 оны жилийн эцэст 2,377,783 толгой мал тоолуулж 2019 онд 881.896 толгой хээлтэгч төллөж 843.986 төл гарснаас 834.720 толгой төл бойжуулж, өнгөрсөн онтой харьцуулахад 64822 толгой буюу 8.4 хувиар мал сүрэг өссөн байна. Тус аймагт 2019-2020 онд 14 сумын 67 багийн 5094 малчин өрхөд 2.495.499 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 5.1 сая толгой мал өвөлжинө. Хилийн зурвас бүс нутагт өвөлжих 119 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 145.734 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 314 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 440.973 толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Нийт нутгийн 90 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар байна. Харин нутгийн 9 хувь буюу Дашбалбар сумын Чух баг, Чулуунхороот сумын Дэлгэр баг, Сэргэлэн сумын төв, Матад сумын Түмэнхаан багийн баруун хойд хэсэг, Чойбалсан сумын Хулстай багийн нутагт тус бүр бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. Тус аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 12.3 сая га газар нутагтай. Үүнээс: 7.9 сая га бэлчээрийн газар, 0.8 сая га хадлангийн газар нутагтай. Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 12 сумын хэмжээнд 119366 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар баталсан. Дорнод аймгийн хэмжээнд 2019 онд 9 суманд нийт 119 хадлангийн салаа 28.440 га газарт үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэж дунджаар 995.4 мянган боодол буюу 19.908 тонн өвс бэлтгэж, малын аж ахуй салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна.
2019 оны 11 дугаар сарын 04-ний байдлаар үр тариа 18,7 мянган га-аас 20,6 мянган тонн, үүнээс улаан буудай 19,0 мянган тн, тосны ургамал 4.0 мянган га-аас 2.7 мян.тн, малын тэжээл 6,5 мян.га-аас 4,1 мян.тн, төмс 157,9 га-аас 1712,5 тн, хүнсний ногоо 95,3 га-аас 734,4 тн ургац хураан авч хураалт 87.6-ийн явцтай байна.
Дорнод аймаг жилд хүнсэнд бэлтгэх боломжтой нийт малын 70-80 хувийг хүнсэнд хэрэглэж 9.3-11.5 мянган тн мах бэлтгэдэг. Үүнээс жилд 5.0 мянган тн орчмыг аймгийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг. Тус аймаг мал мах бэлтгэлд урьдчилсан тооцоогоор 686.939 толгой малыг бэлтгэнэ. Улаанбаатар хотын Амгалан захад 10-р сарын 30-аас 5 хоногийн хугацаанд зохион байгуулсан махны худалдаанд нийт 11 сумын малчид оролцож 2584 ш гулуузыг кг 5500 төг-өөр борлуулан оролцсон.
ХХААХҮ-ийн дэд сайд, Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэх хангуулах ажлын хэсгийн дарга Ж.Сауле Малын хулгайтай тэмцэх ажлын хүрээнд малын нэгдсэн бүртгэлийн системийг аймаг орон нутаг нэвтрүүлэх, гаалийн боомтуудын ариутгалын функтэй болох, зуншлага тааруу аймгийн отор нүүдэл хийж буй малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагаа хэв журмыг сахиулах, оторчдын малыг гарал үүслийн бичиг болон угаалга туулга вакцинд хамрагдсан эсэхийг шалгах, малын өвчний асуудал дээр холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн юм .
Сэтгэгдэл ( 0 )