Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр /2019.11.16/ орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан. Өмнөговь аймагт 237 иргэн ерөнхий шалгалт өгсөнөөс 33 иргэн эхний шалгаруулалтад тэнцжээ.
Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн 237 иргэнээс 33 иргэн эхний шалгаруулалтад тэнцсэн байна. Залуучууддаа хандаж хэлэхэд: Юм унш, өөрийгөө хөгжүүл, хөдөлмөрлө!” хэмээн нүүр номондоо бичсэн байв.
Улаанбаатар хотод 10 мянга гаруй иргэн, орон нутагт 1000 орчим иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hohinee\n