Д.Баатарсайхан: Төрийн албаны сул орон тоог шударгаар бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байдаг.

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм. 

Төрийн албаны тухай хуулиар төрийн байгууллага, салбар зөвлөлүүд мэдэгдэл авснаас хойш 7 хоногийн дотор хариу өгч, 21 хоногийн дотор сул орон тоогоо нөхөх сонгон шалгаруулалтыг хийх ёстой аж.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа. 

Тэрбээр “Түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал дээр байгаа хүмүүсийг хоёр талтай ойлгох ёстой. Жинхэнэ төрийн албан хаагчийн шалгалтаа өгч, жинхэнэ төрийн албан хаагч болсон хойноо аль нэг салбар газрын сонгон шалгаруулалтад орж, сонгогдон, “Түр орлон гүйцэтгэгч” болсон бол тэр хууль журмынхаа хүрээнд болж буй үйл явдал. Харин өнөөдрийн ажиллаж буй түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалтай бизнес, улс төр, төрийн үйлчилгээний албанаас авчран, төрийн албанд тавьсан энэ зохицуулалт бол “Түр орлон” гэх жинхэнэ утгаараа хэрэгжиж буй асуудал биш" гэж тайлбарлалаа. 

Дашрамд өгүүлэхэд, “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолын хүрээнд 1032 албан хаагчийг чөлөөлөх ёстой бөгөөд одоогоор 500 гаруй алба хаагчийн асуудал шийдэгдээд байгаа ажээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.182) 2022 оны 01 сарын 07

Баатараа чи тэр бууз хийж байгаад төрийн нарийн болсон хүнийг зарлаач. би тэгүл аймаар гоё хуушуур хийж байгаад дарга болмоор байна ш дээ кк

0  |  0
54(59.153.114.106) 2022 оны 01 сарын 07

Өөрийгөө хүн томилох эрхтэй гээд бодчихсон ОРК нэг ширхэг байна.Чиний тэр эрх чинь цаасан дээр л байдаг байх

0  |  0
Үнэн үг хатуу ТЖАХ(202.126.89.83) 2022 оны 01 сарын 06

Шинэчилж засах зүйлд нэн шинэ юманд хойрго хандаж эсэргүүцдэг юм. Хоолноосоо салах лифттэй орлогчид шээсээ савируулж шүлсээ үсчүүлж үлдэх аргаа хайж төв байгууллага руугаа сум тавьж эхэллээ. Алдаа зөрчлийг яагаад засч болдоггүй юм. Төрд зөндөө л шимэгч, хорлон сүйтгэгчид бн. Миний хувьд энэ шүгэл үлээлт зоригтой алхам гэж харж бн.

0  |  0
Огцор(64.119.25.232) 2022 оны 01 сарын 06

ТАЗ огцор

0  |  0
Top